Шилдэг мөрдөгчид тодорлоо

Мөрдөн байцаах алба байгуулагдсаны 71 жилийн ойг тохиолдуулан “Мэргэжлийн аварга мөрдөгч-2017” тэмцээнийг Хууль сахиулахын их сургууль, Сургалтын нэгдсэн төв, Зэвсэгт хүчний 318 дугаар ангитай хамтран зохион байгууллаа. Тус тэмцээнд Мөрдөн байцаах алба, Эрүүгийн цагдаагийн алба, Замын цагдаагийн алба, нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газар, нийслэлийн есөн дүүрэг, Төмөр зам дахь Цагдаагийн газар болон Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газрын 30 гаруй мөрдөгч оролцсон юм.
Мөдөгч нар хууль, эрх зүйн мэдлэг, гэмт хэргийн талаар бодлого бодох, сэтгэн бодох, гадаад хэлний мэдлэг, компьютерт ажиллах чадвар, бие бялдар, буудлага, хэргийн газрын үзлэг хийх гэсэн найман төрлөөр хурд, хүч, мэдлэг оюунаа сорин өрсөлдлөө.
Тэднээс нэгдүгээр байранд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Сайнбаяр, хоёрдугаар байранд Мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч С.Ууганбаяр, гуравдугаар байранд Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч А.Манлай нар шалгарав.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ