Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг 20-нд нээгдэнэ

img

 

Засгийн газраас Долоон сая еврогийн өртөг бүхий “Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг” төслийг санхүүжүүлэх Экспортын зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрхийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Баттунгалагт олгож, төслийн гүйцэтгэгчийг сонгон гэрээ байгуулж, төслийг хугацаанд нь хэрэгжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогтод даалгав. 

 

Эмнэлгийн шинэ цогцолборыг энэ сарын 20-нд ашиглалтад оруулж, тоног төхөөрөмжийг БНАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр суурилуулсны дараа Улсын комисс ажиллахаар болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хүнээс онцгой тусгай эрхтэй хүмүүс юм байх даа! Үхэл та нарыг ялгахгүй дээ!
2017-09-16
Зочин:
temuujin durakaar tuluuleh heregtei sh dee
2017-09-14
Үнэн үг:
Улсын төсвөөр баригдаж байсан эмнэлэг эцсийн 500 сая төгрөгийн санхүүжилт хийгээл бүх юм дуусах байтал Тэмүүжин гэдэг хүний балгаар контор болгохоор өөрчилж хэдэн жилийг алдаж, өчнөөн мөнгө үрэн таран болгож, одоо нэг юм ашиглалтанда орохдоо бас л бөөн зээлийн хүүдий болж дээ. Улс орноо авч яваа бидний цариа ийм байхад амьдрал яаж дээшлэх вэ дээ.
2017-09-14