Тээврийн хэрэгслийн тоо дөрөв дахин нэмэгджээ

Улсын хэмжээнд 760 гаруй мянган автомашин бүртгэлтэй байна. Энэ нь 2007 онтой харьцуулахад тээврийн хэрэгслийн тоо 4 дахин өссөн үзүүлэлт юм.
Энэ оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд 25 892 зам тээврийн осол бүртгэгдсэний 2644 буюу 10,2 хувь нь орон нутгийн замд, 23248 осол буюу 89,7 хувь нь Улаанбаатар хотын замд гарсан байна. 25 892 зам тээврийн ослын 25234 буюу 97.4 хувь нь жолоочийн буруугаас, 634 буюу 2.5 хувь нь явган зорчигчийн буруутай үйлдлээс, замын нөхцөл байдлаас 24 буюу 0.09 хувь нь гарчээ.
Сонирхуулахад манай улсад жолоодох эрхийн үнэмлэхтэй 1 сая 151 мянга гаруй иргэн байдаг аж.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ