Г.Баасан даргын бухимдал
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл шинэчлэгдэж, даргаар нь Г.Баасан сонгогдсон. Ахмадын байгууллагыг тэргүүлж, сонгуулийн үеэр З.Доржзодовын өмгөөлөгчөөр ажиллаж байсан тэрбээр энэ удаа АТГ-т олон нийтийг төлөөлөх юм.
Харин өнөөдөр АТГ олон нийтийн зөвлөлийн даргаа дотогш нэвтрүүлэхийг хүсээгүй бололтой. Хаалган дээр нь багагүй саатаж, дарга нар руу нь залгасан тухайгаа бичлэг хийн олон нийтийн сүлжээнд байрлуулжээ. Тэрбээр АТГ-ыг "авлигын уурхай юм уу" хэмээн бухимдсан байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ