Том Крузыг хуримаа хийхээр төлөвлөж байгаа гэв
Холливуудын нэрт жүжигчин Том Крузыг ойрын хугацаанд хуримаа хийхээр болсон хэмээн “www.hollywoodlife.com” сайт мэдээллээ.

Өдгөө 55 настай Томыг ‘Mission: Impossible 6” киноны од Ванесса Кирбитэй гэрлэх гэж байгаа хэмээн ойрын эх сурвалжууд уламжлав.
Хэвлэлийнхэн тэднийг холбон бичээд нилээдгүй хугацааг өнгөрүүлсэн ч өнөөг хүртэл уран бүтээлчид дээрх цуурхалыг батлаагүй юм.
Кирби 29 настай бөгөөд өнгөрсөн сард өгсөн нэгэн ярилцлагынхаа үеэр “Миний сонирхдог залуу Томтой тун ижилхэн” хэмээн ярьж байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ