МҮЭХ-г АТГ гурван удаа шалгажээ

МҮЭХ-ноос цаг үеийн асуудлаар тайлбар хийлээ. Хурал зохион байгуулагчид хурлын эхэнд “МҮЭХ-ны өмч хөрөнгийн талаар худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа түгээж байна. Нэгдүгээрт, ажил хаялт, хамтын маргаантай холбоотой асуудал. Хамтын маргаан үүсгээд буй Засгийн газар үүнд шинэ Засгийн газар бүрдсэний дараа цалин нэмэгдүүлэх тухай хэлэлцэнэ гэдгээ мэдэгдсэн. Харин зуучлагч тал цалин нэмэх тодорхой хувийг хэлсэн. Түүнийг МҮЭХ болон түүний гишүүн байгууллагууд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Тиймээс энэ асуудал хөдөлмөрийн арбитэрт шилжсэн. Хөдөлмөрийн арбитрыг гурван талтай хэлэлцдэг. Өөрөөр хэлбэл, МҮЭХ, Засгийн газар, ажил олгогчдын байр суурийг сонсдог. Уг шүүхийн хариу ирэх долоо хоногт гарч, энэ асуудал нэг тал руу шийдэгдэх юм. Үүгээр шийдэгдэхгүй бол ажил олгогч тал өөрт байгаа хамгийн том эрх ажил хаялтад шилжиж болно гэдгийг мэдэгдсэн” гэлээ.
Мөн ҮЭХ-ны өмч хөрөнгийн асуудлын талаар тайлбар хийлээ. Тэд “ҮЭХ нь хамты шийд гаргадаг байгууллага. Манайх хэдэн жил адгуулж ирсэн гарын таван хуруунд багтах өмчтэй. Манайд ажиллаж байсан хүмүүс Засгийн газрын гишүүн болох гэсэн хүмүүстэй нийлж ор үндэслэлгүй мэдээлэл тарааж буйд харамсаж байна. ҮЭХ-ноос “Үйлдвэрчин” төсөл хэрэгжүүлж өөрийн байгууллагын хуучин объектуудаа хотын төлөвлөгөөнд оруулсан. Оронд нь тодорхой хэдэн ажилтнаа шинэ байранд оруулж, 12 давхар 55 өрөөтэй зочид буудлыг байгууллагын өмчид авсан. Энэ үед бидэнд хоосон барилга хүлээлгэж өгсөн юм. Үүнийг бүрэн тохижуулж ашиглалтад оруулахад хөрөнгө хэрэгтэй байсан. Тиймээс манайх ашигладаггүй газраа таван давхар эмнэлэг барьж үлдсэн мөнгөөр нь зочид буудлаа тохижуулах шийдвэр гаргасан. ҮЭХ-ны эд хөрөнгө тоо, бүртгэлтэй байгаа” гэсэн юм.
Түүнчлэн тус байгууллага хаалтын гэрээтэй холбоотой тайлбар хийв. “2013 онд Засгийн газраас төрийн зарим чиг үүргийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх шийдвэр гаргасан. Үүний дагуу олон нийтийн байгууллагад төсөл хэрэгжүүлэх зорилгоор нээлттэй санал тавьсан. 680 сая төгрөгийн төсөл авч 36 байгууллагад хэрэгжүүлэх байсан. Эдгээр байгууллагад 5-8 сая төгрөг өгсөн. Дараа нь бүсийн зөвлгөөн зохион байгуулж хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд зэрэгт олон сургалт явуулж, ажил хийсэн. Энэ үед 2014 онд Засгийн газар цалинг 15-20 хувь нэмсэн. Харин цалин нэмээгүй бол ингэж хардаж болох талтай” гэв.
МҮЭХ үүсээд буй эдгээр асуудалтай холбоотойгоор АТГ-т гурван удаа шалгагджээ. АТГ-аас МҮЭХ-нд хэрэг үүсгэх ямар ч үндэслэл байхгүй гэдгийг мэдэгдсэн гэнэ.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ