Захирах, захирагдах ёсыг эрхэмлээрэй

УИХ-ын чуулган цаг сунган хуралдаж, Засгийн газрын гишүүдийг томиллоо. Ийнхүү У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэлдэхүүнээр ажиллаж эхлэв. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд шинэ Засгийн газарт амжилт хүсээд “Өмнөх Засгийн газар эдийн засагт эерэг үзүүлэлт бий болсон. УИХ-ын 15 гишүүн Засгийн газарт орлоо. Тиймээс УИХ-ын гишүүнийхээ үүргийг бүрэн дүүрэн биелүүлээрэй. Засгийн газрын гишүүний хувьд УИХ-д өргөн барьж байгаа хууль тогтоолын төсөл дээрээ хариуцлагатай хандаарай. Захирах, захирагдах ёсыг эрхэмлээрэй. Хоёр өдөр Засгийн газрын гишүүдийг томилохдоо УИХ-ын гишүүдийн захиасыг хүлээж авч, тэмдэглэсэн гэж бодож байна.
Уул уурхайн салбарын талаар их ярилаа. Хариуцлагатай уул уурхайн салбарыг бий болгоход анхаарч ажиллаарай. Бага дунд боловсролын хөтөлбөрийг эргэж хараарай. Монгол хүний үнэ цэнэ бага, балчир хүүхдийн ёс суртахууныг биий болгоход тогтоно. Шинэ Засгийн газар Улаанбаатар хотын асуудалд анхаарлаа хандуулна гэлээ. Түгжрэлийн асуудлыг дэлхийн аль ч том хот давхар зам, гүүрэн гарцаар шийдэж байгаа шүү.
Бидний анхаарлыг ихэд татаж байгаа эмч, багш нарын цалин хөлсний асуудлыг нэгдсэн байдлаар авч үзээрэй. Хүүхдийг өвдсөн хойно нь биш өвдөхөөс нь өмнө эрүүл мэндийг нь хамгаалдаг болоорой. Эцэст нь өвлийн бэлтгэлийг хангахад сайн ажиллаарай” хэмээн захив.
Ийнхүү чуулганы хуралдаан өндөрлөлөө.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ