Нийслэлийн ойд зориулсан арга хэмжээ үргэлжилнэ

img

Нийслэлийн өдөр маргааш тохионо. Монгол Улсын нийслэл хот байгуулагдсаны 378 жилийн ойн арга хэмжээ үргэлжилж байна. Өнөөдөр хэд хэдэн арга хэмжээ болно. Тухайлбал,

 

 

11:00 цагт "Аз жаргалтай Улаанбаатар хот" чимэглэлийн барималыг Гэрэлт гудамжинд байрлуулах арга хэмжээ болно. Хотын дарга болон бусад удирдлагууд оролцоно



12:00 цагт Зайсан, Баруун ширээтийн чиглэлийн "Аялал жуулчлалын зам"-ын нээлт болно.


13:30 цагт Нийслэлийн Засаг даргын Тамгын газар "Б" зааланд шагнал гардуулна. 


14:00 цагт "Хүүхдийн найрал дуу" наадмын гала концерт СТӨ-нд болно. Хотын удирдлагууд оролцоно. 

16:00 цагт Нийслэлийн 378 жилийн ойн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагуудын дунд зарласан болзолт уралдааны дүнгийн хурал “Монголын хүүхдийн ордон”-д болно. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ