Эдди Редмэйн удахгүй аав болно

Нэрт физикч Стивен Хокингийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Амьдралын теором” кинонд бүтээсэн дүрээрээ “Оскар”-ын эзэн болсон жүжигчин Эдди Редмэйний эхнэр Ханна жирэмсэн болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Жүжигчний эхнэр ирэх оны дундуур амаржих гэнэ. Өдгөө 34 настай жүжигчин эр “Үнэхээр баяртай байна” хэмээн “People” сэтгүүлд ярьсан байна.
Хос өнгөрсөн онд Ириш Мэри охинтой болсон билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ