
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 55 кг-ийн жинд зодоглодог МУГТ Б.Наранбаатар тэмцээнд оролцохгүй. Тэрээр энэ өдрүүдэд Германы Бундеслигт өрсөлдөж байгаа бол түүний баг финалд шалгарсан байна. Бундеслигийн финалын барилдаан энэ сарын 13-ны өдөр Герман улсад болох юм. Энэ тэмцээн нь тухайн тамирчин төдийгүй Монгол улсын нэрийг Европ тивд гаргадаг томоохон өрсөлдөөн юм. Харин МЧБХ тэмцээний бэлтгэл ажлыг бүрэн хангажээ. Одоогийн байдлаар МЧБХ-ны байранд тэмцээний мандат олгож байна. "Монголиа Опен-2012" тэмцээнд 14 орны тамирчид өрсөлдөх юм.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ