11 сая ам.долларын ихэнх хэсгийг орон нутагт зарцуулна

img

Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Тогтвортой амьжиргаа-2 төслийн нэмэлт санхүүжилт-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг Засгийн газар  зөвшөөрч, хэлэлцээрийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын  байнгын хороотой зөвшилцөн, хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзэв.  Нэмэлт санхүүжилт болох 11 сая ам.долларын ихэнх хэсгийг төслийн Олон нийтийн санаачилга, Бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийн удирдлага бүрэлдэхүүн хэсгүүдэд хуваарих бөгөөд орон нутагт дэд төслүүд хэрэгжүүлэхэд зарцуулах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ