Монгол, Канадын хамтарсан тоглолт болно
2017-11-08

Гэрэл зургийг MPA.mn

 

Канад Улс тунхагласны 150 жилийн ой энэ онд тохиож байгаа.  Ойн хүрээнд тус  улсын “Крис Дерксен Трио” хамлаг тоглолт хийх гэж байна. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

“Крис Дерксен Трио”  хамтлаг нь Канадын Элчин сайдын яамны урилгаар Монголд айлчилж байгаа бөгөөд тоглолтыг Хас банк санхүүжүүлэн, Канад болон Монголын Урлагийн зөвлөл зохион байгуулж байгаа аж. Тоглолт энэ сарын 9-нд буюу маргааш 19.00 цагт “Улаанбаатар” чуулгад болно.

 

Тоглолтод “Cris Derksen Trio” хамтлагийн гишүүдээс гадна “Улаанбаатар” чуулгын хөгжимчид, Хөсөгтөн хамтлагийн морин хуурч, хөөмийч О.Чулуунбаатартай хамтран Канадын индиан угсаатны хөгжим бүжиг, Монголын үндэсний хөгжмийг орчин үеийн электрон хөгжимтэй хослуулан толилуулах аж. 

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин
zavharsiin:
Muu hugjimchin
2017-11-11