Д.Сумъяа, Г.Одбаяр нар шилдэг тамирчинд нэр дэвшлээ
2017-11-08

 

Монгол Үндэсний олимпийн хорооноос сар бүрийн шилдэг тамирчдыг тодруулж буй. Энэ дагуу  аравдугаар сарын шилдэг тамирчинд нэр дэвшигчид тодорчээ.

 

Улаанбаатар хотноо болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн сагсан бөмбөгийн 3x3 шигшээ баг 2 дахь сардаа дараалан сарын шилдэг шалгаруулалтанд нэр дэвшлээ. Мөн 8-р сарын шилдэг тамирчин, шинэхэн хөдөлмөрийн баатар Д.Сумъяа болон МУГТ цолоор шагнагдсан Г.Одбаяр нар Абу Дабигийн их дуулгад түрүүлсэн амжилтаараа энэ сарын шалгаруулалтанд өрсөлдөнө. Жүдогийн залуучуудын ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн Л.Энхрийлэн болон Тайландын Бангкок хотноо болсон Эзэн хааны цомын тэмцээнд түрүүлсэн хүндийг өргөлтийн тамирчин Г.Ануужин нар сарын шилдэг тамирчинд нэр дэвшив.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
33
2017-11-08