Хүнд жингийн сонгодог тулаан 2018 онд болж магадгүй

Ирэх 2018 онд нэгэн сонирхолтой тулаан мэргэжлийн боксын рингэнд болж магадгүй байна. Энэ нь өнөө цагийн шилдгүүд гэгдэж байгаа Энтони Жошуа (Их Британи)-Деонтэй Уайлдер (АНУ) нарын өрөлдөөн байх өндөр магадлалтай байна. Энэ тухай өчигдөр Энтони Жошуагийн албан ёсны төлөөлөгч Эдди Хэрн мэдээлсэн бөгөөд Англи залуугийн талаас тулаан хийхэд ямар ч асуудалгүй гэжээ.
Ердөө өнгөрсөн долоо хоногт Францын Карлос Такамыг буулган авч 2 холбооны аварга цолоо хамгаалсан Их Британи тулаанч Энтони Жошуа 20-0 гэсэн амжилттай болж, ялалтын цувралаа үргэлжлүүлсээр байгаа.Тэрбээр өдгөө WBA, IBF, IBO гэсэн 3 өөр холбооны аваргын бүсийг эзэмшиж байгаа юм.
Харин Америк тулаанч Деонтэй Уайлдер өдгөө WBC холбооны аварга цолыг эзэмшиж байна. Мэргэжлийн замналдаа нийт 39 тулаан хийсэн Америк эр мөн л ялагдалын гашууныг амсаж үзээгүй нэгэн. Тэрбээр нийт 39 ялалтынхаа нэгээс бусдыг нь хүнд цохилтоор авч байсан түүхтэй. 32 настай Америк эр өнгөрөн долоо хоногт Канадын Бермейн Стивернийг 1-р үед хүнд цохилтоор буулган авсан юм.
Хэрвээ талууд тулаан хийхээр тохиролцож чадвал ирэх оны онцлох тулаан энэ болох нь гарцаагүй биз ээ.
Г.Баяраа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ