Галт тэрэг осолдож, 33 хүн амиа алджээ

img

Бүгд Найрамдах Конго улсад энэ амралтын өдөр галт тэрэгний ослын улмаас 33 хүн амиа алдсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Уг осол нийслэл Камассасаас 2000 км-ийн зайд орших өмнөд хэсгийн Лугудаси мужийн Буютд хотноо болсон хэмээн албаныхан уламжлав.

 

Галт тэрэг осолдсоныхоо дараа гал гарсан учир олон хүн амиа алдсан гэнэ.

 

Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа юм.

 

Лугудаси мужийн Засаг дарга Ричард Мюжи Үнэхээр харамсалтай зүйл боллоо. Бид гашуудаж байна” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ