Шууд нэвтрүүлгийн үеэр Жерард Летогийн нэрийг буруу хэлжээ

img

“Үхлийн салаа” киноны Жокерийн дүрээр алдаршаад буй “Оскар”-ын шагналт жүжигчин Жерард Лето Лондон хотноо зохион байгуулагдсан “2017 Europe Music Awards”-д оролцсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр нээлтийн ажиллагаанд зориулан ярилцлага өгөх үед хөтлөгч, дуучин Рита Ора жүжигчний нэрийг буруу хэлжээ.

 

Рита Ора “Би Жерард Ленотай эртнээс уулзахыг хүсдэг байсан. Өнөөдөр энэхүү хүслээ биелүүллээ” хэмээн хэлсэн аж. Летогийн нэрийг буруу хэлэх үед тэрбээр сэтгэл дундуур харагдаж байжээ.

 

Уг ярилцлагыг шууд дамжуулж байсан бөгөөд интернэт хэрэглэгчид хайртай жүжигчний нэрийг нь буруу хэлсэн явдалд дургүйцлээ илэрхийлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ