Волейболчид холбооны цомын төлөө өрсөлдөнө

img

 

Энэ жил Монгол Улсад волейболын спорт үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байгаа бол Монголын волейболын холбооны 60 жилийн ой мөн давхцаж байгаа. Иймээс МВХ-ноос ойн баяраар тохиож байгаа “Холбооны цом”-ын тэмцээндээ өндөр ач холбогдол өгч байгаа аж.

 

Өнөөдөр Буянт-Ухаа Спортын ордонд 14:00 цагаас Уурхайчин-Алтайн Барс гэсэн эмэгтэй багуудын тоглолтоор тэмцээн эхэлнэ. Цомын тэмцээнд эрэгтэй 6, эмэгтэй 5 баг оролцож байна.

 

Сонирхуулахад  Монголын талбайд анх удаа алс Куба улсын 2 эрэгтэй тамирчин тоглохоор болсон бөгөөд Эрчим багт ирээд байгаа аж. Мөн  ХБНГУ-аас 2 эрэгтэй, ОХУ-аас 2 эмэгтэй тамирчин Эрдэнэт үйлдвэр-Уурхайчин багт нэгдээд байгаа бол  Хасумегастар, Хос бар багууд мөн ОХУ-аас тус бүр 1 тамирчин авчраад байгаа гэнэ.

 

Энэхүү тэмцээний хажуугаар мөн Залуучуудын шилдэг найман багийн өрсөлддөг “Супер-8” тэмцээн болж байна. Тэмцээнд 2017 оны Идэрчүүдийн УАШТ-нд амжилттай оролцож эрх авсан багууд өрсөлдөж байгаа юм.

 

Монголын Волейболын холбооны цомын эзэд энэ сарын 29-ны өдөр тодрох аж.  

 

Г.Баяраа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ