Миранда Керр: Гэрлэлт надад дахин аз жаргал бэлэглэсэн

img

Супермодель Миранда Керр “www.dailytelegraph.com.au” сайтад ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Бид таныг мэддэг болоод яг 20 жил боллоо.

 

-Би 1997 оны есдүгээр сард худалдаанд гарсан “Dolly” сэтгүүлийг чимж байсан. Би тэр үед 13 настай байлаа. Энэ бол миний загварын ертөнцөд орох анхны алхам байсан юм. Үнэхээр их сандарч Зөвхөн “Dolly” сэтгүүлийн студи руу орж үзэхийг хүсдэг маш олон охид байсан. Харин сэтгүүлийн нүүр хуудаст зургаа хэвлүүлэхийг хүсдэг хэдэн сая охин байсан. Би тэдний нэг. Нэг эрэгтэй намайг дуудаал “Чи алдартай модель болмоор байна уу. Тэгвэл яг одоо зургаа авахуулбайсанаа санаж байна. Надад олдсон тэрхүү ховор боломжийг алдахыг хүсээгүй учир би их хичээсэн. “Dolly” бол Австралийн хамгийн алдартай загварын агентлаг.?” гэж хэлсэн. Би ч хэлсэн даруйд нь гүйгээд л зургаа даруулсан. Тэр зургийг би сэтгүүлд гаргана хэмээн төсөөлөөгүй. 15 өдрийн дараа сэтгүүл худалдаанд гарахад нүүр хуудас дээр нь миний зураг байсан. Үнэхээр гайхалтай. Тэр өдрөөс хойш би эцэс буцалтгүйгээр загварын ертөнцөд хүч үзэхээр шийдсэн. Намайг өсвөр насны охин байхад Синди, Наоми нар жинхэнэ од болж байлаа. Тэдэнтэй эн тэнцүү болохын тулд би Австралийн загварын ертөнцөд танигдах хэрэгтэй болсон. Бүх зүйл амар байгаагүй. Маш олон шалгуурлалтад оролцож байж өнөөдрийн ертөнцийг бүтээсэн.

 

-Америк болон Австралийн загварын ертөнцийн ялгаа?

 

-Австраличууд хөөрхөн охидод их дуртай. Ихэнх сурталчилгаанд тоглож буй охид их үзэсгэлэнтэй. Харин Америкчууд эсрэгээрээ. Тэд үргэлж өвөрмөц зүйлийг хайдаг. Од болохын тулд нүцгэлэхэд ч бэлэн хүмүүстэй олон удаа таарах болно.  2000 оны эхээр би Нью Йорк хотноо ирж, хэд хэдэн загварын шалгаруулалтад оролцсон. Охид алдартай агентлагтай гэрээ байгуулахын тулд нэг нэгнээ гомдоох, хэл амаар доромжилж байсан.  Үнэхээр муухай.

 

-Америкчууд өвөрмөц зүйлд дуртай гэлээ. Та тэнд байсан охидоос дэндүү үзэсгэлэнтэй учир бусдын анхаарлыг татсан байх. Өнгөрсөн он жилүүдэд Мэрилэн Монро яг л сахиусан тэнгэр шиг хүндлэгддэг байсан.

 

-Миний давуу тал гадаад төрх байж магадгүй. Гэхдээ би таны асуултад 100 хувь итгэлтэй хариулж чадахгүй.  Мэдэхгүй юм. Миний олон зүйл бусдад таалагдсан учир би өнөөдөр амжилт олсон байх.

 

-Та анх хүссэн тэр өндөрлөгтөө өнөөдөр хүрсэн үү?

 

-Мэдээж хэрэг. Би дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бүхий л сэтгүүлийн нүүр хуудсыг чимж, алдартай зохион бүтээгчтэй хамтран ажилласан. 20 жилийн өмнө би энэ бүхнийг хүсэн мөрөөдсөн. Харин өнөөдөр би мөрөөдсөн тэр оргилдоо хүрсэн гэж бодож байна. Би дуучин биш учир аялан тоглолтоо хийж чадахгүй. Би жүжигчин биш учир “Оскар” хүртэж чадахгүй. Модель бидний хувьд алдартай сэтгүүлийг нүүр хуудсыг чимж, алдартай брэндийг хувцсыг сурталчилж, олонд танигдсан агентлагтай гэрээ байгуулах хамгийн том шагнал.

 

 

-Ихэнх алдартай моделиуд олны дунд тийм ч сайн нэртэй байдаггүй. Харин та эсрэгээрээ. Та бараг алдаа гаргадаггүй?

 

-Мэдээж хэрэг алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй. Та нар хараагүй ч би маш олон алдаа гаргаж байсан. Гэхдээ би бүдүүлэг занг тэвчиж чаддаггүй. Би хараал хэлэхээс болгоомжилдог. Бас хүн гомдоохоос зайлсхийдэг.

 

-20 жилийн дотор таны амьдрал хэрхэн өөрчлөгдөв.

 

-Би ээж болсон. Хуримаа хийж үзлээ. Олны танил болж үзлээ. Насаараа мөрөөдсөн “Victory’s secret”-тэй гэрээ байгуулж, хамтран ажилласан. Энэ хугацаанд миний амьдрал бүхэлдээ өөрчлөгдсөн.   Цаг хугацаа дэндүү хурдан явж байна. Цаг хугацаанаас хүсэх ганц хүсэл бол хурдаа бага зэрэг сааруулахыг хүсч байна.  

 

-Таны амьдралын хар толбо?

 

-Хүн бүхэн алдаа гаргадаг.

 

 

“Snapchat” сүлжээний үүсгэн байгуулагч Эван Шпигель та хоёр гэрлээд нилээдгүй хугацаа өнгөрлөө. Та хоёрын харилцаа сайн биз дээ?

 

-Мэдээж хэрэг. Би нөхрөө хүндэтгэдэг. Гэрлэлт надад дахин аз жаргал бэлэглэсэн. 

 

-Түүний давуу болон дутагдалтай тал?

 

-Эван надад үнэхээр хайртай. Би үйлдлээрээ батлан харуулдаг. Мөн хүүтэй минь их сайн найзууд. Түүний дутагдалтай тал бол тэр хэтэрхий их ажилладаг. Заримдаа шөнө, өдрийг ч ялгахгүй ажилласаар байдаг. Заримдаа би түүний эрүүл мэндэд санаа зовдог. Би түүнтэй учраагүй байсан бол харамсах байсан.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
uzesgeletlnt goo
2017-11-15