Блэйк Шелтон оны тачаангуй залуу боллоо

“People” сэтгүүл энэ оны “Тачаангуй залуу”-г нэрлэсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тус сэтгүүлээс тодруулсан уг номнацийн эзнээр “Дуу хоолой” шоуны шүүгч, дуучин Блэйк Шелтон тодорчээ.
Тэрбээр “Маш их баярлалаа. Намайг битгий үзэн ядаарай. Би үзэсгэлэнтэй” хэмээн твиттер хуудастаа жиргэжээ.
Өдгөө 41 настай Шелтон дуучин Гвен Стефанитэй үерхдэг билээ. Хосыг удахгүй хуримаа хийнэ хэмээн шар хэвлэлүүд мэдээлж буй юм.
Энэ талаар дуучин залуу “Хараахан болоогүй байна” хэмээн хариулжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ