Жордан Спаркс жирэмсэн болжээ

“Америкийн шүтээн” шоуны ялагч, дуучин Жордан Спаркс өнгөрсөн наймдугаар сард найз залуу Дана Ишиатай нууцаар хуримласан билээ.
Хос өнөөг хүртэл хуримын зураг болон хувийн амьдралынхаа талаар хэвлэлээр ам нээгээгүй юм.
Тэгвэл хос тун удахгүй анхны хүүхдээ өлгийдөн авахаар болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Өдгөө 28 настай Жордан дөрвөн сартай жирэмсэн гэнэ. Уг мэдээллийг хосын ойрын эх сурвалж баталсан бөгөөд “TMZ” сайтад Энэ бол баталгаатай мэдээлэл” гэж хэлсэн аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ