Миранда Керр жирэмсэн болжээ

Супермодель Миранда Керр жирэмсэн болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Өдгөө 34 настай Миранда зургаан сартай жирэмсэн гэнэ.
Тэрбээр өнгөрсөн долоодугаар сард өөрөөсөө долоон насаар дүү “Snapchat” сүлжээний үүсгэн байгуулагч Эван Шпигельтэй Австралид хуримаа хйисэн юм.
Хос ийнхүү анхны хүүхдээ өлгийдөн авахаар болжээ. Тэд 2015 онд нэгэн үдэшлэгийн үеэр танилцсан бөгөөд жилийн өмнө харилцаагаа ил болгосон юм.
Миранда өмнөх гэрлэлтээсээ зургаан настай Фулин гэх хүүтэй билээ. Хүүгийн эцэг бол холливуудын нэрт жүжигчин Орланда Блум юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ