Эмэгтэй амиа золиослогчид 10 хүний аминд хүрчээ
2017-11-16

Нигерийн хойд хэсгийн Майдугури хотын Муна дүүрэгт амиа золиослогчид цуврал халдлага үйлдсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг террорист халдагын улмаас ойролцоогоор арван хүн амиа алдаж, олон зуун шархадсан гэнэ. Эхний халдлага 17.00 цагт болжээ. Халдлага болсон газарт нэг байгууллага үдэшлэг хийж байсан гэнэ. Энэхүү халдагаар долоон хүн амиа алдсан байна.

 

Гэрчүүдийн өгүүлснээр “Хар гивлүүртэй эмэгтэйчүүд амиа егүүтгэсэн” гэжээ.

 

Халдлагын хариуцлагыг ямар нэгэн бүлэглэл хүлээгээгүй байгаа боловч эрх баригчид “Алан хядах “Боко Харам” бүлэглэл халдлагын ард бий” хэмээн мэдэгдэв.

 

Тус бүлэглэл сүүлийн үед халдлага үйлдэхдээ эмэгтэйчүүдийг амиа золиослох халдлагад ашиглах нь ихэссэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин