Кира Найтли: Эмэгтэй хүн бүхэн ээж болох ёстой

img

Холливуудын нэрт жүжигчин Кира Найтли өчигдөр “The Jonathan Ross”-д оролцож, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Та жилийн өмнө охинтой болсон. Эди сайн биз дээ?

 

-Охин минь сайн байгаа.Тэр минь өдрөөс өдөрт том болж байгаа. Түүнийхээ эрүүл өсөн, торниж буйг харах таатай байна.

 

-Охиноо гадуур тийм ч их авч явдаггүй. Эдигийн ганц ч зураг сэтгүүлчдэд байхгүй?

 

Надаар тохуурхаж болно. Миний бүх зүйлийг гоочилж болно. Гэхдээ охиныг минь гомдоохыг хэнд ч зөвшөөрөхгүй. Учир нь охин минь миний баяр баясгалан.

 

-Ээж болох ямар байна?

 

-Их сайхан. Эмэгтэй хүн бүхэн ээж болох ёстой. Хүүхэд гэх аз жаргалаас зугтаах хэрэггүй хэмээн зөвлөмөөр байна.

 

 

-Ерөнхийлөгч Трамп нилээн сэтгэл дундуур байдаг гэж сонссон?

 

-/хараал хэлэв/ Мэдэхгүй юм энэ эрхмийг агуу удирдагч болно гэхэд эргэлзэж байна.

 

-Трампийн талаарх таагүй дурсамж танд байдаг бололтой?

 

-Үгүй дээ. Би хувьдаа эмэгтэй хүнийг дэмжиж, ялалт байгуулаасай хэмээн хүсч байсан. Миний бодлоор Трамп хэтэрхий их ярьдаг. Тэрбээр сайн бодож тунгаахгүйгээр ярьдаг. Би охинтойгоо хүнсээ цуглуулаад ороод ирсэн чинь нөхөр минь Трамп ялчихлаа. Тэр Ерөнхийлөгч болчихлоо” гээд орилсон. Би их гайхсан шүү. /инээв/ Туршлага, мэдлэг хүнийг агуу болгоно гэдэгт итгэдэг. Тиймээс америкчууд ч гэсэн сонголтодоо бат зогсох хэрэгтэй.

 

-Удахгүй Зул сар болно. Энэхүү гайхалтай баярыг хаана тэмдэглэхээр төлөвлөж байна?

 

-Зул сараар Канад явах төлөвлөгөөтэй байгаа. Нөхөр минь Канадад очих хүсэлтэй байгаа. Уг нь би Зул сараа Парист өнгөрүүлэхийг их хүссэн. Ирэх жил Зул сараар Парист байх болно.

 

-Сантагаас хүсэх таны хүсэл. Ямар бэлэг авахыг хүсч байна?

 

-Аз жаргал хүсч байна. Илүү аз жаргалтайгаар амьдрахыг хүсч байна. Нөхөр болон охиныхоо дэргэд жаргалтайгаар амьдармаар байна. Охины минь аз жаргал миний жаргал гэсэн үг.

 

 

-Зул сараар авч байсан хамгийн гайхалтай бэлэг?

 

-Бөмбөг. Их жоохон охин байхад минь ээж минь ягаан өнгийн бөмбөг авч өгч байсан. Маш их баярлаж байснаа санаж байна.

 

-Кинонд тоглоогүй та жил орчим боллоо. Энэ салбараас хол байхад хэцүү байв уу?

 

-Үнэнийг хэлэхэд тийм ч хэцүү байгаагүй ээ. Охинтойгоо ихэнх цагаа өнгөрүүлсэн учир киноны талаар бодох завгүй байлаа.  Гэхдээ би кино урлагаас аз жаргалыг мэдэрдэг. Надад гайхалтай бүхнийг кино урлаг өгсөн. Тиймээс би кино урлаг руу ар нуруугаа харуулах эрхгүй.

 

-Та кино урлагийн тусламжтай хаана хүрэхийг хүсч байна?

 

-Хүрч чадах тэр өндөрлөгт. Гэхдээ тэр өндөрлөг хаана байгааг би мэдэхгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ