Их дуулгын аварга хорвоог орхилоо
2017-11-21

 

Нэгэн үе Дэлхийн шилдэг теннисчдийг тэргүүлж явсан Чехийн домогт теннисчин Яна Новотна өчигдөр хорвоог орхилоо. Тэрбээр сүүлийн хэдэн жил хорт хавдараар шаналж байсан бөгөөд ердөө 49 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна.

 

Ганцаарчилсан төрлөөр Дэлхийн чансааны дэд байранд хүртэл бичигдэж явсан тэрбээр 1998 онд Уимбледоны АШТ-нд түрүүлж Их дуулгын аварга болсон түүхтэй. Мөн Австрали, Франц, Америкийн нээлттэй тэмцээнүүдэд ч өндөр амжилт гаргаж хагас шигшээ, шигшээ тоглолтуудад шалгарч байсан юм.

 

Харин түүний хувьд хосын төрлөөр онцгой өндөр амжилт гаргасан нэгэн. Холимог болон эмэгтэй хосын төрлөөр тэрбээр Их дуулгын аварга цолыг 16 удаа хүртсэн байдаг нь түүхэнд дээгүүр бичигдэх үзүүлэлт билээ.

 

Мөн тэрбээр 1988 оны Сөүлийн Олимпоос мөнгөн медаль, 1996 онд Атлантагийн Олимпоос мөнгө, хүрэл медаль хүртэж байсан аж.

 

Г.Баяраа 

Shuud.mn
Сонин хачин