Ослын улмаас таван хүн гэмтжээ

Замын цагдаагийн албаны ЖШУХ өнөөдөр нийт 305 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 206 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 5 хүн гэмтэж бэртжээ. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 31 жолоочийг илрүүлэн саатуулсан байна.
Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 4 осол, мөргөлдөх хэлбэрээр 5 осол тус тус бүртгэгдсэн бөгөөд энэ өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 1 бүртгэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ