Орланда Блум: Хүү минь эцэггүй өсч буйд үргэлж харамсдаг

img

Холливуудын нэрт жүжигчин Орланда Блум “NBS” телевизийн “Оддын үдэш” нэвтрүүлэгт оролцож, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Холливуудын одод буяны арга хэмжээнд их оролцох боллоо?

 

-Бусад нь ямар зорилготой гэдгийг би сайн мэдэхгүй. Миний чин сэтгэл бол бусдыг баярлуулах. Би хийж буй ажил, үйл хөдлөлөөрөө бусдыг баярлуулахыг чин сэтгэлээсээ хүсдэг. 2012 онд НҮБ-ын элч болох санал ирсэн. Энэхүү саналыг талархан хүлээж авч, Филиппинд анхны айлчлалаа хийж билээ. Филиппинд цунами болж, олон хүн амиа алдаж бас сураггүй алга болсон. Байгалийн гамшгийн дараахан би тэнд очсон учир надад их хүндээр туссан гэхэд болно. Би эргэн тойрноо ажиглах үедээ тэднийг юу жаргалтай болгох вэ хэмээн бодсон. Зүгээр л тэдэнд чин сэтгэл болон халуун тэврэлт гэдгийг мэдсэн. Би бүхий л бололцоогоо ашиглаж, тэнд байгаа бүх хүмүүсийг баяртай болгохыг хүссэн.

 

-Жүжигчин Анжелина Жолигоос дутахааргүй дүрвэгсдийн асуудалд анхаарлаа хандуулаг, Европын удирдлагуудад цочроо өгөх хэд хэдэн жиргээг твиттертээ нийтэлсэн санагдаж байна?

 

-Бүх хүнийг буруугаар ойлгох хэрэггүй гэдгийг ойлгуулахыг хүссэн. Сайхан зүйл мөрөөдөж ирсэн бүх хүнийг алуурчин мэтээр харах нь утгагүй асуудал. Би зөвхөн энэ бүхнийг ойлгуулахыг хүссэн.

 

-Таныг найруулагч болохыг хүсдэг тухай сонссон. Хэрвээ энэхүү мөрөөдөл тань биелвэл дээрх асуудлаар бүтээл гаргах уу?

 

-Надад авъяас дутагдаж байгаа. Найруулагч хүн сэргэг ухаантай, алсыг харах чадвартай бас агуу удирдагч байх ёстой. Надад энэ бүхэн дутагдаж байгаа. Би өөрийгөө найруулагч болох авъяасгүй гэдгээ мэдээд байгаа. Хэрвээ чи мартагдашгүй бүтээл хийхийг хүсвэл чадварлаг нэгэн байх ёстой.

 

-Орланда Блумын хамгийн сайн чаддаг зүйл?

 

-Жүжиглэлт.

 

 

-Та холливуудын хамгийн их эрэлттэй жүжигчин?

 

-Би хангалттай түвшинд хөдөлмөрлөсөн.

 

-Жүжигчид ихэнх цагаа зургийн талбайд өнгөрүүлдэг учир кино үзэх дургүй гэх яриа байдаг?

 

-Үгүй ээ би хувьдаа кинонд их дуртай. Шинээр гарч буй кинонуудыг үздэг. Цаг үеэ мэдрэхгүй явна гэдэг утгагүй асуудал. Чи нэгэнт энэ салбарын хүн бол бусдаасаа туршлага судалж, судалгаа явуулдаг байх учиртай. Ямар нэгэн үдэшлэг дээр очиход олон хүнтэй таарна. Ядахдаа та олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн найруулагчдын бүтээлийг үзчихсэн, тэр киноны эзэнтэй ярилцах хэмжээний мэдлэгийг хуримтлуулсан байх ёстой. Ирээдүйд та хоёр хамтрагчид болох ч юм уу.

 

-Таныг их романтик гэж боддог?

 

-Тиймээ. Би хэтэрхий романтик. Романтик зан минь эмэгтэйчүүдийг залхаадаг байх.

 

-Романтик залуус гайхалтай шүү дээ?

 

-Эмэгтэйчүүдэд үгүй бололтой. Тэдэнд хүчтэй эрчүүд таалагддаг байх.

 

 

-Хэдхэн өдрийн өмнө таны экс эхнэр Меранда Керр хоёр дахь хүүхдээ тээж буйгаа мэдэгдсэн. Энэ мэдээ танд хүнд цохилт болсон уу?

 

-Үгүй ээ. Тэр минь гайхалтай эхнэр бас ээж болж чадна. Учир нь чадна гэдгийг нь би сайн мэдэж байна.

 

-Түүнийг явуулсандаа харамсдаг уу?

 

-Хэтэрхий оройтсон ч гэлээ тийм ээ.

 

-Та Фулин хүүтэйгээ байнга уулздаггүй юм шиг.

 

-Завтай болохоороо хүүтэйгээ байнга уулздаг. Хүү минь эцэггүй өсч буйд үргэлж харамсдаг.

 

-Кейти Перри та хоёрыг эргээд нийлсэн гэх юм?

 

-Үгүй ээ.

 

-Яагаад салсан юм бэ?

 

-Болохгүй зүйл угаасаа болдоггүй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ