Гвен Стефани сүй тавьжээ

Холливуудын нэрт жүжигчин, “Төмөр хүн” киноны од Гвен Стефани өнгөрсөн онд 11 жил ханилсан “Coldplay” хамтлагийн дуучин Крис Мартинаас албан ёсоор салсан билээ.
Тэд хоёр охинтой бөгөөд 2013 оноос тусдаа амьдрах болсон юм.
Жүжигчин эмэгтэй энэ оны эхээр Брэд Палчук гэх залуутай үерхэж буйгаа зарласан. Тэгвэл хос сүй тавьсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Уг мэдээллийг жүжигчний хэвлэлийн алба баталсан гэнэ. “Хуримын ёслол ирэх оны дундуур болно” гэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ