Маргот Робби ээж болно

“Тарзан”, “Үхлийн салаа” киноны од Маргот Робби жирэмсэн болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тэрбээр өнгөрсөн онд таван жил үерхсэн Том Ачкерлитэй хуримаа хийсэн юм.
Хос Австралид хуримаа хийсэн бөгөөд тун удахгүй анхны хүүхдээ өлгийдөн авахаар болжээ.
Жүжигчин бүсгүй өдгөө гурван сартай жирэмсэн гэнэ.
Тэрбээр өнгөрсөн хугацаанд хоёр ч уран бүтээлийн гол дүрийг бүтээсэн бөгөөд гэдэс нь томрох хүртэл ажлаа хийж, улмаар ээж болох амралтаа авахаар болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ