Мэргэжлийн дуулаачдын уралдаан болно

“Мэргэжлийн дуулаачдын улсын анхдугаар уралдаан” энэ сарын 24-29-нд болох гэж байна. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тодруулбал, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын 90 насны ой энэ жил тохиож байгаа билээ. Ойд зориулан Монголын урлагийн ажилтны холбоо, Д.Лувсаншарав сан, Д.Лувсаншаравын үр хүүхдүүд хамтран “Мэргэжлийн дуулаачдын улсын анхдугаар уралдаан”-ыг зохион байгуулах гэж байна.
Одоогоор уралдаанд 50 гаруй уран бүтээлч оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Мөн уралдаанд хөгжмийн зохиолчийн 300 гаруй дуу, есөн дууриас сонгож дуулуулах аж.
Түүнчлэн "Д.Лувсаншаравын амьдрал, уран бүтээл" ойд зорилсан үзэсгэлэн гарах бол энэ сарын 29-нд УДБЭТ-т хүндэтгэлийн тоглолт болох ажээ.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ