Согтуу 33 жолоочийг илрүүлжээ

Замын цагдаагийн албаны ЖШУХ fөчигдөр нийт 341 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 238 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 5 хүн гэмтэж бэртжээ. Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 4 осол, мөргөлдөх хэлбэрээр 1 осол гарч 5 хүн гэмтсэн хэрэг бүртгэгджээ.
Мөн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 33 жолоочийг илрүүлэн саатуулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ