Кевин Харт хүүтэй боллоо
2017-11-27

Холливуудын инээдмийн жүжигчин, хөтлөгч Кевин Харт хүүтэй болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Түүний эхнэр Энико Парриш өнгөрсөн пүрэв гаригт амаржсан аж.

 

Хөтлөгч эр шинэхэн хүндээ Кензо Каш гэх нэрийг хайрласан байна. Тэрбээр хүүгээ тэвэрч буй зургаа инстаграм хуудастаа нийтэлжээ.

 

Харт уг зургийнхаа дор “Тавтай морил жижигхэн залуу минь” хэмээн бичсэн аж.

 

Хос хүү, охинтой билээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин