Төв Ази, Монголын бүлгэмийн дарга Ноён Паоло Бартоллоззи мэдэгдэл гаргажээ
Европарламентын Төв Ази, Монголын бүлгэмийн дарга Ноён Паоло Бартоллоззи хэвлэлийн мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд Иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт II протоколд нэгдэн орох шийдвэрийг Монгол Улсын Их Хурал гаргасан нь ээлжит нааштай чухал алхам болохыг цохон тэмдэглэж, олон улсын ардчиллын зарчмыг бэхжүүлэх, Европын холбоотой илүү ойр дотно хамтран ажиллахад чиглэсэн Монгол Улсын байнгын хүчин чармайлтад талархаж байгаагаа илэрхийлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ