Харүмафүжи Д.Бямбадорж зодог тайлах шийдвэр гаргалаа

img

 

Мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж эх спортоосоо зодог тайлах шийдвэр гаргасан талаар түүний дэвжээний багш өнөөдөр мэдэгдлээ. Өнөөдөр түүний хүсэлтийг Сүмо Бөхийн Холбоонд гардуулан өгөх бөгөөд энэ талаараа өнөөдөр  Японы цагаар 14:00 цагаас буюу манай цагаар 13:00 цагт хэвлэлийн бага хурлаар өөрөө зарлах гэнэ.

 

Исегахама дэвжээний багш Асахифүжи “Харүмафүжи нь холбоонд болон олон нийтэд маш ноцтой асуудал үүсгэсэн учраас хариуцлагаа ухамсарлаж ийм шийдвэр гаргаж байна” гэж сэтгүүлчдэд мэдэгдлээ.

 

Өдгөө 33 настай Харүмафүжи нь өнгөрөгч 10 сард 27 настай Таканойва А.Баасандоржийг цохиж гэмтээсэн үйл явдал болсон. Уг хэрэг Тоттори хотод үзүүлэх тоглолт барилдаан болж байх үеэр бөгөөд орой Монголын сүмочид нэгэн шөнийн цэнгээний газар бөөндөө сууж байхад болсон билээ. 

 

Харүмафүжи аварга цагдаад Таканойва А.Баасандоржийг алгадаж, гараараа болон караоке төхөөрөмжийн удирдлагаар цохисон гэж мэдүүлэг өгсөн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Уг хэрэг Хакүхо их аваргыг юм ярьж байх үед Таканойва А.Баасандорж утсаа оролдож үл тоомсорлосон гэсэн шалтгаанаар эхэлсэн байна.

 

Ингээд сүмо бөхийн холбооноос өчигдөр гаргаад байсан зодог тайлуулах, сүмо бөхийн башёд барилдах эрхийг хасах гэсэн шийтгэлийн хэлбэрүүдээс өөрөө зодог тайлахыг Харүмафүжи аварга сонгож байна. Харин цагдаагийн байгууллагад нэгэнт хавтаст хэрэг нээгдсэн тул уг хэрэг прокурорт шилжих аж. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар энэ оны төгсгөлд пррокурорын газраас түүнд зохих шийтгэлийг сонсгох бололтой.

 

Таканойва А.Баасандорж нь 11 сарын башёг толгой болон гавал ясандаа гэмтэл авсан учраас өнжсөн бол Харүмафүжи Д.Бямбадорж аварга уг хэрэгтэй холбоотойгоор тэмцээнийг 3 дахь өдрөөс хойш үргэлжлүүлэх боломжгүй болсон билээ.

 

Эх сурвалж: japantoday.com

 

Б.Энх-Амгалан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Монголчууд монголдоо дээрэлхэж байдаг шүү дээ угаасаа
2017-11-29
МОНГОЛ:
МОНГОЛ ХҮН ЯПОНЫ НИЙГМИЙН АЧААЛЛЫГ ДААХГҮЙ БАЙНА. ДЭЭХНЭЭ ГАДААДАД СУРААД ХИЧЭЭЛЭЭ ДИЙЛЭХГҮЙ БОЛОХООР ЦАГ АГААР ТААРААГҮЙ ГЭЖ ХӨӨГДӨЖ ИРСНЭЭ НУУДАГ БАЙЛАА. БИЧИГ ҮСЭГГҮЙ ХЭДЭН БӨХӨД ЯПОНЫ ЦАГ АГААР ТААРАХГҮЙ БАЙНА
2017-11-29
Ийм л нийгэм хөгждөг:
Японы нийгэмд дарга, цэрэг, аварга, алдартан хэн ч байсан тэр нийгмийн хэм хэмжээ, соёл зан заншлыг зөрчсөн л бол хэн ч биш болдог. Тэнд манай аварга, манай мундаг улс төрч гэж өмгөөлдөггүй, ийм нийгэм л хөгждөг юм, ийм нийгэмд л шударга ёс тогтдог юм. Бид үлгэр авах хэрэгтэй, сурах хэрэгтэй. Элдэв юм тоочоод яах бэ, Монголчууд минь. Өөрсдийгөө нэг харцгаая, өрөөлөөс суралцая
2017-11-29
зочин:
Тэд чинь манайхан шиг төмсөгдүүлсэн байхад баридуулаад байдаг амьтад биш
2017-11-29
Зочин:
Монголдоо хүрээд ирээ Ерөнхийлөгч Х.Баттулга чамайг Чингэс хааны одонгоор шагнаад нэг албан тушаалд томилчихноо манайх чинь бөх толгойтой бөх улс болсон шүү дээ
2017-11-29
Зочин:
Их наран улсын бодлого л доо.Өөр ч арга байхгүй тэр улсад.
2017-11-29
Зочин:
Монголыг монголоор нь зайлуулж байгаа юм биз дээ муу санатай япончууд. Аса аварга шиг юм болж дээ.
2017-11-29
зочин:
Тэд чинь манайхан шиг төмсөгдүүлсэн байхад баридуулаад байдаг амьтад биш