Автотээврийн хэрэгслийн албан татварыг зургадугаар сарын 1-ний дотор төлөх ёстой

img

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөх нөхцөл бололцоог бүрдүүлэн өгч төрийн үйлчилгээг иргэдэд  нэг цэгээс үзүүлэх, татвар төлөгчдийг шинэчлэн бүртгэх, татварын бааз суурийг нэмэгдүүлэх үндсэн дээр нийслэлийн  замын санг  бүрдүүлэх  зорилготой. Энэхүү арга хэмжээг Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 01 –ны өдрийн 894 тоот захирамж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан А-63/67 тоот тушаалын дагуу зохион байгуулж байна.     АТБӨЯХАТ -ын хуулийн 7 дугаар зүйл 7.1-д зааснаар иргэд автотээврийн хэрэгслийн албан татвараа жилд нэг удаа 6 дугаар сарын 1-ний дотор     “Агаарын бохирдлын төлбөрийн тухай” хуулийн 9 дүгээр зүйл 9.3 –д зааснаар  “Төлбөр төлөгч нь Автотээврийн болон  өөрөө явагч хэрэгсэлд ногдох жилийн төлбөрийг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харъяалах татварын албандаа төлөх”–өөр зохицуулагдсан байна.     Агаарын бохирдлын төлбөрийн хэмжээг автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас хамааруулан тогтооно.  Хугацаа, цагийн хуваарь Албан татвар, төлбөр хураах ажлыг нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд хоёр шаттайгаар зохион байгуулна. Үүнд: •    1 дүгээр шат - албан татвар, төлбөр хураах ажил, 2012 оны 01 дүгээр сарын 01-нээс 5 дугаар сарын 31-ны хооронд, •    2 дугаар шат - хяналтын үзлэг, шалгалт 2012 оны 6 дугаар сарын 04-нөөс 6 дугаар сарын 18-ныг хүртэл 2012 оны 01 дүгээр сарын 01-нээс 5 дугаар сарын 31-ийг хүртэл хугацаанд үдээс өмнө 08.00 – 12.00, үдээс хойш 13.00 - 17.00 цагаар ажиллана. Амралтын өдрүүд болон хяналтын үзлэг, шалгалтын хуваарийг жич тогтоох аж.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ