Хятадын Гаалийн байгууллага 1973 кг хар тамхи илрүүлжээ
БНХАУ-ын гааль 2011 онд хилээр нэвтрүүлэхийг завдсан 1973 кг хар тамхи илрүүлж, уг зөрчилтэй холбоотой 549 эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулсан байна. БНХАУ-ын гаалийн байгууллага шуудан илгээмжийн хяналт, шалгалтыг өндөржүүлж ажилласны үр дүнд энэ төрлийн мансууруулах бодис хилээр нэвтрүүлэхийг завдсан 140 зөрчил илрүүлж, түүнд холбогдох 137 этгээдийг 2011 оны 8-12 дугаар сард сэжигтнээр татжээ. Нийт 892.5 кг мансуурах бодис илрүүлсэн байна. Тус улсын гаалийн байгууллагын мэдээлсэнээр Си Аний шуудан илгээмж дэх гааль анх удаа гадаадын иргэн олон улсын шуудан илгээмжийг ашиглан мансууруулах бодис /марихуан 4848 гр, кокайн 193.7 гр/-ыг илрүүллээ гэсэн байна. Си Аний шуудан илгээмж дэх гаалийн байгууллага нь 2011 оны сүүлээр олон улсын илгээмжид гаалийн хяналт тавих үед Уганда улсаас илгээсэн илгээмжид эрсдэл тооцож шалгасан ба шалгалтын үеэр уг илгээмжийг Гаалийн байгууллагад буруу мэдүүлэн Гаалийн хяналт шалгалт хийхэд марихуан болох нь тогтоогджээ. Ийнхүү хэргийн мөрдөн байцаалтаар Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын 2 иргэн үйлдсэн нь тогтоогдсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ