Кикбоксоор дэлхийн эмэгтэй хошой аваргатай боллоо

img

 

Өнгөрөгч амралтын өдрүүдээр Итали Улсын Флоренц хотын Нелсон Мандела Форум ордонд кикбоксын К-1 холбооны сонирхогчийн нээлттэй ДАШТ болж өнгөрсөн байна. Эрэгтэй эмэгтэй багц тулаануудаар дэлхийн аваргуудыг тодруулсан уг тулаанд эмэгтэйчүүдийн төрөлд Д.Ганболор оролцсон байна.

 

 

Тэрбээр холимог тулаан, кикбоксын энэ тэмцээнд хоёр дахь удаагаа оролцсон нь энэ юм. Өмнө нь тэрбээр аварга болж, алтан медаль хүртэж байсан бол энэ удаа амжилтаа давтаж хошой аварга болсон байна. Тэрбээр энэ талаараа өнөөдөр өөрийнхөө фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдэгдсэн юм.

 

 

 

Б.Энх-Амгалан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
yun surtein
2017-12-12
mongol:
bitgiii dongos
2017-12-11
Зочин:
Мундаг. Амжилт хүсье.
2017-12-11
!1!:
sain b na Duu daruu baigaarai !
2017-12-11