Жолигийн найруулсан бүтээл Алтанбөмбөрцөгт нэр дэвшжээ

Кино, телевизийн салбарынхны шилдгүүдийг тодруулах 75 дахь удаагийн Алтанбөмбөрцөг кино наадамд холливуудын нэрт жүжигчин Анжелина Жолигийн найруулсан “Камбож охины тэмдэглэл: Тэд эхлээд миний эцгийг хөнөөсөн” уран сайхны кино нэр дэвшсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Жолигийн уг бүтээл “Шилдэг зураг авалт”, “Шилдэг гадаад хэл дээрх кино” зэрэг хоёр номнацид нэр дэвшсэн аж.
Энэхүү бүтээлийг Камбож улсад бүтээсэн бөгөөд Жоли ерөнхий найруулагчаар нь ажилласан юм. Мөн Жолигийн том хүү Маддокс зураг авалтад оролцохоос гадна туслах найруулагчийн бие төлөөлөгчөөр ажилласан байна.
Жоли өмнө нь 1997, 1998, 1999, 2007 онд тус тус Алтанбөмбөрцөгт нэр дэвшиж, хоёр шагналын эзэн болсон юм.
Энэ жилийн Алтанбөмбөрцөг кино наадам ирэх оны 10-нд зохион байгуулагдана.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ