“Алтан бөмбөг”-ийн алс холын, хүндэт зочин
2017-12-12

Гэрэл зургуудыг MPA.mn

 

МХБХ-ны урилгаар Францын шигшээ болон Манчестер Юнайтед клубийн алдарт хөлбөмбөгчин Луи Саа өчигдөр Монгол Улсад ирсэн. Тэрбээр өнөөдөр болох МХБХ-ны “Алтан бөмбөг” ёслолын ажиллагааны хүндэт зочноор уригдан ирээд байгаа нь энэ юм.


Луи Саа “Монголын цаг уур хийгээд хоол хүнс, соёл иргэншил надад маш их таалагдаж байна. Өчигдөр МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатартай уулзаж, хамтран ажиллах боломжуудын талаар ярилцаад, цааш цаашдаа хүүхэд залуучуудын хөгжлийн талаар олон ажил хийж болохыг ойлголоо” хэмээн Монголын талаар сэтгэгдлээ хуваалцлаа.

 

 

Харин МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар “МХБХ-ны оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын үйл ажиллагаанд анх удаа дэлхийд данстай хөлбөмбөгчин уригдан оролцож байна. Үүгээрээ дамжуулан бид “Алтан бөмбөг” ёслолын ажиллагааны ач холбогдлыг нэмэх, Монголын хөлбөмбөгийг дэлхий нийтэд таниулах, фэн клуб болон нэгдсэн хөлбөмбөг сонирхогч залууст урам зориг өгч, дэмжин ажиллах бодлого барьж байгаа” гэлээ.

 

МХБХ-ны “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаа өнөөдөр 18:30 цагт Шангрила зочид буудалд болно. Луи Саа энэ ёслолын ажиллагаанд оролцсоныхоо дараа 21:00 цагаас Кемпинкси зочид буудалд Монголын хөлбөмбөг сонирхогч, фэнүүдтэй чөлөөт уулзалт хийх юм байна.

 

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Чи буруу бодож бна! Огцорсон бгаа хоер чинь нэг талын хоер зальт этгээдvvд юм шvv!
2017-12-12
zochin:
bi hulbugiin buur aimaar shuten bishregch bish, gehdee ene ganbaatar iig ovoo yum hiigeed bga, hulbumbugiig mongold hugjuuleh tal deer ih sanaa tavij ajillaj bga gej boddog, umnuh hugiin erunhiilugch n baahan avilga heel hahuuliin heregt holbogdood bsan, ene ercheere sain ajillaval mongold maani hulbumbug sain hugjih bhaa, amjilt
2017-12-12