Зургаан хоккейчны олон улсад тоглох эрхийг хасав

img

 

ОХУ-ын тамирчдыг тойрсон сэргээштэй холбоотой асуудал дуусахгүй үргэлжилсээр байна. Сочигийн Олимпын наадмын үеэр засгийн газраас бодлогоор дэмжсэн гэх уг хэрэгт холбоотой 6 хоккейчнийг Олон Улсын Олимпын Хорооноос бүх насаар нь олон улсын чанартай тэмцээнд орох эрхийг нь хаслаа.

 

Уг шийдвэрээс өмнө нь буюу өмнөх долоо хоногт ОХУ-ыг Пёнчаны Олимпод оролцох эрхийг хасаад байсан билээ. Гэхдээ Олимпын туган доор хувь тамирчдыг орохыг зөвшөөрөөд байсан юм. Гэхдээ ингэхийн тулд сэргээштэй холбоотой тамирчдыг илрүүлэх зорилго тавьсан бололтой.

 

Ийнхүү эмэгтэй хоккейн 6 тамирчин болох Инна Дьюбанок, Екатерина Лебедева, Екатерина Пашкевич, Анна Шибанова, Екатерина Смоленцева болон Галина Скиба нар дахин олон улсын чанартай тэмцээнд оролцох боломжгүй болж байна.

 

Эдгээр тамирчдыг багтаасан ОХУ-ын шигшээ баг Сочи-2014 өвлийн Олимпод 6 дугаар байранд орж байсан юм. Харин тэдэнтэй төстэй шалтгаанаар бүх насаараа олон улсын чанартай тэмцээнд оролцох боломжгүй болоод байгаа Оросын тамирчдын тоо 30 хол даваад байна.

 

Б.Энх-Амгалан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Мөнхжаргал:
Оросын эмэгтэй хоккей угаасаа сайн биш дээ. Тэгэхдээ л багт том хохирол шүү. Сэргээшид оРос төдийгүй Америк, Хятад ч эзлэгдсэн
2017-12-15
Зочин:
та нар оросуудтай тоглож үзсэн юм уу. хоккей ч гэж мэдэхгүй байж битгий их мэдэмхийрч бай
2017-12-14
Зочин:
Оросууд хэзээний л ийм новшийн аргатай байсан ур чадвар муутай хар бяраараа л нүдэж явдаг бүдүүлэгдүү мангарууддаа
2017-12-14
Зочин:
Оросын хоккейчид ялангуяа эрэгтэйчүүд ньер нь их бүдүүлэг ,дээрэлхүү .Хожигдоод ирэхээрээ ухаангүй дайрна,зодно,ер нь юм юм л болдог юмдаа
2017-12-14
Зочин:
Zuv sh te..shudarga ursulduj chadahgui bol hohi ni
2017-12-14