Брэд Питт, Лауронс нар болздоггүй
2017-12-14

Холливуудын нэрт жүжигчин Брэд Питт болон Женнифер Лауронс нарыг болзож байгаа талаар шар хэвлэлүүд мэдээлжээ.

 

 

Тэгвэл хэвлэлээр цацагдаж буй уг мэдээллийг хоёр уран бүтээлч эрс үгүйсгэсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Брэдийн бие төлөөлөгч “Star” сэтгүүлд “Энэ бол худлаа мэдээлэл. Тэд болздоггүй” гэсэн бол Лауронсын агентлагаас “Худлаа мэдээлэл цацсан хүмүүс, хэвлэлд хариуцлага тооцох болно” гэж мэдэгджээ.

 

Брэд Питт өнгөрсөн есдүгээр сард эхнэр Анжелина Жолигоос салсан билээ. Харин Лауронс хоёр долоо хоногийн өмнө найруулагч Дарренаас салсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг  

Shuud.mn
Сонин хачин
амрү:
Болзсон ч байсан яадаг юм. Болз. _3
2017-12-14