Ардчилсан Намын ҮЗХ ны 35-р хурал дээр Р.Амаржаргалын хийсэн мэдэгдэл

img

Эрхэм журмын нөхөд өө, дэмжигч олон түмээн Монголын үндэсний эрх ашгийг дээдлэн, хувь хүн, өрх гэрийн хөгжлийг эрхэмлэж, баялгийг бүтээгч, чинээлэг, эрх чөлөөт иргэдийн хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэх Ардчилсан намын эрхэм зорилго, тулгуур үнэт зүйлс, үзэл баримтлал алдагдах болсоор удлаа. Ардчилсан Нам хүний алив эрхийг хүндэтгэсэн барууны үзлийг баримтлагч, ардчиллыг хамгаалагч, бүтээлч, шинийг эрэлхийлэгч байх дайчин чадвараа гээсээр байна. Популистуудын тоглох орон зайг чөлөөтэй тавьж өгч, бусдыг аялдан дагагч болсон нь улам бүр илэрхий болсоор байна. Халамжийн хэт хавгайрсан бодлого үйлчилж, ажил хөдөлмөр эрхлэхгүйгээр амар хялбар амьдрах сонирхол халдварлан тархсаар буй нь аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрлээ. Монголчууд бид төр, засгаас өглөг, авлага горьдогсод болон хувирч, эрх чөлөөгөө хямдхан худалдсаар байна. Ардчилсан Нам хамтарсан Засгийн газарт багтсаныхаа төлөөсөнд хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг сахин хамгаалах ариун үүргээ умартсаар байна. Хариуцлагагүй, ёс журамгүй байдлыг өөгшүүлж, хууль бус, гажууд, үйлдлийг шүүмжлэх эрх, чадваргүй болтлоо доройтсон нь нэн харамсалтай. Ардчилал, эрх чөлөөний үзэл баримтлалдаа үнэнч тууштай, гишүүд, дэмжигчид, иргэдтэйгээ хамт байх уу? Популистууд, эрх баригчидтай хамтарсаар, үнэт зүйлсээ өдрөөс өдөрт алдаж гээсээр байх уу? Энэ бүгдийг харж, мэдэрч санаа зовнин буй АН-ын гишүүд, дэмжигчид намынхаа ирээдүй, нэр хүндэд анхааран, үнэт зүйлсээ сэргээн хөгжүүлэх хэрэгтэй байгаа билээ. Учир иймд, Нийгмийн хавтгайрсан халамжийн бодлогоос татгалзаж, шударга хөдөлмөрийг эрхэмлэн дээдэлдэг, ажил хөдөлмөрөөрөө хангалуун амьдрах бололцоог ард иргэдэд олгох, жинтэй дундаж давхаргыг бүрдүүлэх Эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг түргэтгэх, ялангуяа үндэсний хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгчдийг тэргүүн эгнээнд тавих, тэднийг түшмэдийн элдэв дарамтаас чөлөөлөх Төрийн албыг нийтийн үйлчилгээний албад болгон өөрчлөх, Засгийн газрын үрэлгэн, нүсэр бүтцийг цомхон, чадварлаг болгох, Үндсэн хуулинд заасан иргэн, хувь хүний заяагдмал эрхийг бүрэн хангах зорилтыг Ардчилсан намын тэргүүн зэргийн бодлого, зорилгоо болгож, “Иргэн баян бол улс баян” хэмээсэн Ардчилсан намын унаган үзэл санаа, баримтлал дээрээ эргэн бууж, хэрэгжүүлэхийн төлөө МҮДН фракцийн үйл ажиллагаагааг сэргээж буйг мэдэгдэж байна.

2012-01-11

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

songuul dohohoor dongodoj eheleb yy ene 4 jild zondoon shudraga bus yabdaliig haraad duugai suuj suuchaad nobshoo
2012-01-20
яг үнэн шүү дээ төр юу өгөх гээд хараад өлсөж цангаад сууж байгаа ш дээ. голохгүй хийх юм бол ажил зөндөө байна.
2012-01-14
mash zub bi demjij bna ajil erhleh mglchuud #1 bh estoi hyatad bolon gadaad irgediig garga mgl oos zailuul
2012-01-14
ard tumnii amiddralaar hir ih toglohiin undsen huulind zaasnaar tsalingni ger bulee tejeeh hemjeend ugchih tegeed ter havtgarisan geed baigaa halamjaa boli haaalamjiin tuhai asuudliig AN 1 saya gene geed daraa ni MAN 1,5 saya gej amlaj gargaj irchiheed ard tumen yaduu baina halamjlahgui geed yaahiin esvle hangalltai amidruul
2012-01-13
chas hiisen tovch aguulga n bodit baidaltai niitssen medegdel boljee, medegdeld orson buh zuil n unen, yalanguya hunii zayagdmal erhiig zorilgo bolgono gedeg bol manai ulsad yadaj hunii undsen suuri zayagdmal erh n zorchigdoj tuuniig hangaj chadahgui mortloo ardchilaliin 20 jil, ardchilsan undsen huuliin 20 jil geed l yavj bn, ene namiig undsen zorilgiig mash tovch todorhoi saihan todorhoilj, Tand amjilt husey!
2012-01-13
MAH uls orniig erguuleed komunismd oruulah gej chimeegui hodolj ehelsen buh huniig ediin zasgiin argaar bagalzuurdsanii daraa oros shig hunii ug heleh erh choloog haaj humuusiig barivchilj ehlene!!! ENE BOL BODIT BAIDAL!
2012-01-13
songuul duhuhuur odoo buun uhaantanguud garaad irne. urd taliin 3--4 jild yu hiij baisiin gemeer
2012-01-13
Zoo sh dee. Nee havtgairsan halamj dendej bgaa ch dee. Amjilt
2012-01-12
Бүх төрлийн машины өвлийн хучлага хийж байна. /Хулгайгаас сэргийлэх хамгаалалт хийнэ. 9517-4824
2012-01-12
Xoxiishdee Ardiin Namiin buunii noxoi mineeeeee......
2012-01-12
Ha ha ardchilsan nam ormiig ni avaad husmiig ni hayadag bna shdee
2012-01-12
ard tumnii amiddralaar hir ih toglohiin undsen huulind zaasnaar tsalingni ger bulee tejeeh hemjeend ugchih tegeed ter havtgarisan geed baigaa halamjaa boli haaalamjiin tuhai asuudliig AN 1 saya gene geed daraa ni MAN 1,5 saya gej amlaj gargaj irchiheed ard tumen yaduu baina halamjlahgui geed yaahiin esvle hangalltai amidruul
ЭНЭ АМЬТАН ХЭДЭН ЖИЛ ИХ ХУРАЛД СУУСАН БЭ, НӨГӨӨ КАРОЛА ГЭДЭГХЭЛГҮЙ ШИГ ОДОО ХЭЛ ОРЖ БАЙГАА ЮМ БАЙХ ДАА БА С НАМЫН ДАРГА ЗҮҮДЛЭЭД ЯВАА ЮМ БОЛОВ УУ
2012-01-12