Дээд шүүхэд хэлэлцэгдсэн эрүүгийн хэрэг өсчээ
2017-12-26

Улсын Дээд шүүх 2017 онд эрүү, иргэн, захиргааны нийт 3221 хэрэг хүлээн авч, шүүх хуралдаанаар 2589 хэрэг хянан шийдвэрлэжээ. Хянан шийдвэрлэсэн хэргийн 65.8 хувь нь иргэний, 21.0 хувь нь захиргааны, 13.2 хувь нь эрүүгийн хэрэг байна.

    

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим 805 хүнд холбогдох нийт 466 хэрэг хүлээн авч, 560 хүнд холбогдох эрүүгийн 342 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 84 хэргийг албан бичгээр буцааж, 12 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлжээ.    

 

Хяналтын журмаар шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдсэн 342 хэргийн 43.8 хувь буюу 150 хэргийн тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, 35.1 хувь буюу 120 хэргийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, 21.1 хувь буюу 72 хэргийн тогтоол, магадлалыг хүчингүй болгожээ. Хүчингүй болгосон 72 хэргийн 31.9 хувь буюу 23 хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт, 36.1 хувь буюу 26 хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, 2.8 хувь буюу 2 хэргийг хэрэгсэхгүй болгож, 29.2 хувь буюу 21 хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгосон байна.  

 

Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэргийн  94.2 хувь буюу 322 хэргийг ялтан, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлоор, 0.6 хувь буюу 2 хэргийг иргэний хариуцагчийн гомдлоор, 2.6 хувь буюу 9 хэргийг улсын яллагчийн эсэргүүцлээр, 2.6 хувь буюу 9 хэргийг прокурорын дүгнэлтээр хэлэлцжээ.

 

Өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан эрүүгийн хэрэг 12-оор буюу 2.6 хувиар, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 5-аар буюу 1.5 хувиар өссөн байна.

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
МОНГОЛД БАЙНА ААА ГАЙХАХ ЗҮЙЛГҮЙ
2017-12-26
иргэн:
МОНГОЛЫН ШҮҮХ ХУУЛИЙН НЭГ ЗААЛТЫГ 3 ГУРВАН ЯНЗААР ТАЙЛБАРЛАДАГ . ИЙМ ШҮҮХ БАЙХУУ ?????????????
2017-12-26
иргэн:
МОНГОЛД БАЙНА ААА ГАЙХАХ ЗҮЙЛГҮЙ