Бид хууль эрхзүйн шинэчлэл хийхийн төлөө байгаа

img

Эдийн засгийн байнгын хорооны хуралдлаа.  Хуралдаанаар Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монголбанкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг  хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

 

-Үнийн тогтвортой байдлыг хангахад чиглнэ гэж Монголбанк үндсэн зорилтдоо тусгажээ. Үүнийгээ тайлбарлана уу. Банкны хувьд эцсийн зээлдүүлэгчийн үүрэг гүйцэтгэнэ гэдэг нь юу вэ. Монгол банкны Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч хариуцлага хүлээхгүй гээд оруулжээ. Яагаад өөрсдөөсөө хариуцлагыг холдуулав. Дээр нь УИХ Монголбанкны Ерөнхийлөгчид зөвлөмж, чиглэл өгөхгүй гэжээ. Яагаад ийм зүйл оруулж ирсэн бэ? Дээр нь Ерөнхийлөгч, тэргүүн дэд Ерөнхийлөгч нотлох баримттай, газар дээрээ баригдахгүй л бол шалгагдахгүй гэдэг заалтыг яагаад оруулж ирсэн бэ?

 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

 

-Төгрөгийн тогтвортой байдлыг хангах гэдгийг үнийн гэж оруулж ирсэн. Монголбанкны Ерөнхийлөгч, тэргүүн дэд Ерөнхийлөгч хариуцлага хүлээхгүй гэдгээс тэргүүн дэд Ерөнхийлөгчийг нь хассан гэсэн бол “Үнийн тогтвортой байдлыг хангана гэдэг нь эдийн засгийн тогтвортой байдлыг хангана гэсэн агуулгатай” хэмээн салбарын мэргэжилтэн хариуллаа.

 

Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан:

 

-Банк, санхүүгийн салбарын шинэчлэлийг хийж 11 хуулийн төсөл боловсруулж байгаагаас хоёрыг нь хэлэлцэж байна. Монголбанкны үндсэн зорилтыг тодорхойлохдоо 81 орны төв банкийг судалсан. 76 нь үнийн тогтвортой байдлыг харгалзаж ажилладаг юм байна. Төвбанкны Ерөнхийлөгчийн хуулинд бүрэн эрхийг нь заасан байдаг. Өнөөдөр Монгол улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт орсон байгаа. Тиймээс олон улсын байгууллагын өмнө төв банкны хуулиа өөрчлөх шаардлага хүлээж байна. Хөтөлбөрт гурав гурван сарын хугацаатай ирж үнэлгээ хийнэ. Дараагийн ажлын хэсэг 2018 оны нэгдүгээр сарын 25-нд ирнэ. Энэ ажлын хэсгийг ирэхээс өмнө Төв банкны хуулиа УИХ-аар хэлэлцүүлсэн байхёстой юм. Бид хууль эрхзүйн шинэчлэл хийхийн төлөө байгаа.

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

 

-Төвбанкны үнэт цаасыг  арилжааны банкууд авчихаар гадагшаа зээл гаргахгүй байгаа. Энэ бол бодит жишээ. Энэ яаж өөрчлөгдөх вэ?

 

Монголбанкны дэд Ерөнхийлөгч н.Лхагвасүрэн:

 

Төв банк өмнө нь мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдлыг зэрэг авч явж байсан. Одоо дэлхий нийтээр макро зохистой бодлогыг гаргаж ирсэн. Төсвийн хувьд Монголбанк өөрөө өөрийгөө авч явдаг. Хуулинд үүнийг тодорхой болгож өгсөн. Төв банк үнэт цаасыг зохицуулалт хийх гэж гаргадаг. Макро эдийн засгийн тогтвортой байдлын төлөө гаргаж байгаа зардал. Энэ нь зөвхөн Монголд байгаа жишээ биш. Дэлхий дахинд нийтлэг байдаг жишиг гэдийг салбарын мэргэжилтнүүд хэлж байлаа.

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

 

-Энэ хуулийн төсөлд ажлын хэсэг дээр ойлголцох зүйл байгаа. Энэ хууль анхнаасаа шинэчлэн найруулах хэмжээнд очсон. Тийм учраас тав хоногийн завсарлагыг Төвбанкны хуулийн төслөөр авлаа хэмээлээ.

 

Тиймээс байнгын хороо Банкны тухай дараагийн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Гэхдээ уг хуулийн төсөл дээр ажлын хэсгийн хэмжээнд дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн тул байнгын хорооны хуралдааныг завсарлууллаа. Ажлын хэсэг дахин хуралдаж,  санал зөрөлдсөн асуудалд  байр сууриа нэгтгээд дахин оруулж ирэх юм. 

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ