Их аварга Д.Дагвадорж ялалтаар бэлэг барив
Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж Японы “Абема” онлайн телевизийн “Асашёорюүг даваад 10 сая иэн” нэвтрүүлэгт амжилттай оролцлоо.
Долоон жилийн дараа сүмогийн дохёнд гарсан их аварга Д.Дагвадорж нэг ч уналгүй, найм давж, шинэ оны баяр дээр баяр нэмэв.
Түүний хамгийн хүчтэй өрсөлдөгчид нь АНУ-ын холимог тулаанч Боб Сапп, мэргэжлийн сүмогийн озэки Котомицүки болон олимпийн мөнгөн медальт Изүми Хироши нар байсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ