МАХН хэний нам бэ

img

 

Улс төрийн гурав дахь хүчин МАХН-д албан тушаалын тэмцэл өрнөсөөр байна. Нэгэн цагт Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын өмгөөлөгч байсан, эдүгээ  МАХН-ыг парламентад гурав дахь хүчний төлөөлөлтэй болгосон эрхэм гишүүн О.Баасанхүү болон МАХН-ын дарга Н.Энхбаяр хоёрын хооронд намын даргын албан тушаалын тулаан өрнөж, шүүхээр шүүгдэж байна. Өнгөрсөн 12 дугаар сард МАХН-ын Их хурал хоёр талд хуралдсан.

 

Төрийн ордонд хуралдсан МАХН-ын гишүүд намын дарга Н.Энхбаярынхаа эрх ямба, хугацаа хэтэрснийг шүүмжилж,  УИХ-ын гишүүн О.Баасанхүүг даргаараа сонгосон бол  МАХН-ын дарга Н.Энхбаярын талынхан  О.Баасанхүү гишүүнийг намын даргаар сонгосныг хүчингүй, цаашлаад О.Баасанхүүг МАХН-аас хөөх хүртэл шийдвэр гаргасан.   Тиймээс  шинэ оныг МАХН-ынхан хоёр даргатай угтлаа. Хэн нь МАХН-ын дарга вэ гэдгийг өнөөдөр Дээд шүүх шийдвэрлэнэ.

 

Ер нь МАХН-ын даргад горилогч О.Баасанхүү хэвлэлээр “МАХН-ыг Дээд шүүх дээр бүртгэж, намын даргаар Н.Энхбаяр өнөөг хүртэл байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж хоёрын хуйвалдаан” хэмээн удаа дараа мэдэгдэж ирсэн.  МАХН гэдэг нэрийг Дээд шүүхэд бүртгэхэд нөлөөлсөн эрхэм тухайн үеийн Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэдэгтэй хэн ч маргахгүй.  Харин МАХН-ын даргын суудал  Н.Энхбаярт хадгалагдах эсэх нь хувь улстөрчөөс хамааралтай асуудал. 

 

МАХН-ыг бүртгүүлэхэд нөлөөлсөн, гарын үсэг зурсан, тус намын гишүүнчлэлээс гараагүй гишүүд  тухайн үед Н.Энхбаяр гэдэг эрхмийн талд л  бат зогссон. Тиймээс ч МАХН-ыг нийтийн гэхээсээ нэг гэр бүлийн нам гэсэн  сэтгэлгээ  өнгөрсөн хугацаанд нийгэмд төлөвшсөн.  МАХН-ыг Улсын дээд шүүх дахин бүртгэж, Н.Энхбаярт дагаар орсон одоогийн МАН-ын гишүүдээс зарим нь төрхөмдөө буцаж, зарим нь өөр улс төрийн хүчин байгуулан сонгуульд орж байлаа. Тухайлбал, одоогийн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАХН-д элсэхээр очиход алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү барин угтаж байсныг түүх гэрчилнэ. 2016 оны УИХ-ын сонгуулиар тэд сонголтоо өөрчлөн, МАН-д эргэж ирсэн.  Харин Ц.Шинэбаяр, Б.Молор-Эрдэнэ нарын гишүүд МАХН-ын  үйл ажиллагаанд нь оролцож яваад, 2012 оны сонгуулийн өмнө Н.Энхбаяр даргадаа гомдоллон, Хамаг Монгол-Хөдөлмөрийн нам байгуулан тусгаарласан.  Энэ мэтээр Н.Энхбаяр даргадаа гомдоллогчид цөөнгүй байдаг. УИХ-ын гишүүн О.Баасанхүү ч Н.Энхбаяр даргадаа гомдоллогчдын нэг гэдгээ үе үе цухалзуулдаг.

 

Улс төрийн хүчин парламентад суудалтай байх нь тухайн нам олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөхөөс эхлээд  тодорхой санхүүжилт авах зэрэг нэр төрийн болоод эдийн засгийн ач холбогдол ихтэй. Гэхдээ энэ удаад МАХН парламент дахь ганц суудлаасаа татгалзан, УИХ-ын гишүүн О.Баасанхүүг намаасаа хөөх шийдвэр гаргаж байгаа нь Н.Энхбаярын улс төрийн үйлдлийн нэгээхэн хэсэг.

 

Цаашлаад О.Баасанхүү гэх хувь хүний тухайд аль нэг намд гишүүнээр элсэх хүсэлт гаргалаа ч хүлээж авах эсэх нь эргэлзээтэй. Ер нь 2016 оны сонгуулийн өмнөхөн МАН, АН-ын аль нэгэнд элсэх саналаа тавьсан ч  түдгэлзсэн сураг чих дэлсэж байсан юм даг.

 

Тэгээд ч МАХН-ын дарга хэн бэ гэхээсээ МАХН хэний нам бэ гэдэг асуултын хариулт хэн бүхэнд тодорхой байдаг. Ер нь заавал  МАХН-ын дарга болох гэж зүтгэхээр шинэ улс төрийн хүчин байгуулах эрх хэнд ч нээлттэй. Гэвч өнөөдрийн тухайд МАХН-ын дарга байна гэдэг гол асуудал бололтой.

 

Харин өнөөдрийн тухайд МАХН-ын дарга хэн эсэх, О.Баасанхүү МАХН-ын гишүүнчлэлээсээ  хөөгдөх эсэх, МАХН парламентад суудалтай эсэх нь зэрэг эргэлзээтэй  асуудалд Улсын дээд шүүхийн шийдвэр цэг тавих юм. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Баатархүү:
Баасанхүү гэж нэр намын дарга хүний нэр байхад жаахан зохимжгүй юм даа, Баатархүү байсан бол шал өөр хэрэг.
2018-01-06
baasan huu huurhii doo:
ner aldaraa shavart hutgaj baij neg iim yum hiileedee . ugui tegeed iim argaar mungu olood hereg baina uu nuguu talaas enhbayr guai mundag hun ch ter neg horigdood ngarch irsenees hoish setgehui ni neg l hachin baigaam daa teheer ene heregtei namiig baastai holildson amitand bish harin enhbayr uuruu terbishdagvadaa hadag suutei ugchih heregtei l dee
2018-01-06
зочин:
БААСАНХҮҮГ НОХОЙ Ч ТООХГҮЙ. ЭБЭ-ГИЙН ГУТЛЫГ ДОЛООЖ БАЙХТАЙГАА ТААРСАН АМЬТАН
2018-01-06
иргэн:
Нөгөө намаа гишүүд нь устгахыг үздэг цаг байдаг л юм байна. Цаашдаа бүгдийг нь устгачихвал дээрдээ. Энэ луйварчидаас салвал АРД ТҮМНИЙ АМЬДРАЛД тустай байх.
2018-01-05
зочин:
энэ нам сөнөж байх шиг байна. кккккк
2018-01-05
zochin:
Enhbayar darga blaa gd ene nam nohoin baas bolson odoo ajliin huchinch bhgui barag office bdg yumuudoo chaavaas baasanhuu harin uurchilj chadna
2018-01-05
Зочин:
Баасанхүү чамайг дахиж хэн ч сонгохгүй боллоо. Түгжил урвагч зан чинь огт таалагдахгүй байна
2018-01-05
Bitgii shaagaad bai:
Holsonii lizdaa shig heden lalariin setcuulch baina aa uneheer darga l ym bol tamga temdegtei alban yosnii namiin hural haana bolov
2018-01-05
Зочин:
Баасанхүүг барж идэхгүй ээ.
2018-01-05
Baasanhuul chadah estoi:
Баасанхүү авч явбал энэ намд өлзийтэй гэж миний мэрэг төлгөнд буугаад байгаа юм даа!!
2018-01-05
Зочин:
хэнийх вэ гээд байх юм байхгүй мэдээж энхбаярынх баасанхүүг дагах нохойч байхгүй баасанд намыг зарж идэх л санаа байгаа
2018-01-05
enh bayriin nam:
baasanhuu mini dee gants oldoh amidrald yah gej ingej baidag yum dee uil ni irhed hen uhdeg orchlond yunii heregtei gej urvaj sharvaj gutal dolooj baidag yum dee huurhii mini .enhbayriin amiaraa ajil uilseereee ner hundeeree bosgoj irsen nam shuu dee . ardiin nam gazriin hursnuus archigdah bolood irheeree l iim muuhai yum hiij baina daa tarvagiig buudah heregtei dee
2018-01-05
зөөгч:
Элбэгдорж гуай шал согтуу ИХ ТЭНГЭРТ ХХБанкныхантай Эрдэнэтийг хувьчилж авлаа гэж найрлаж хундага хага шидэж байхад Баасанхүү гуай ирж уулзсан. гэтэл Элбэгдорж гуай Баасанхүүг гутал долоо гэж орилоод ам руу нь 100 доллар чихээд байсан. Баасанхүү гуай инээгээд бөхөлзөөд байсан.
2018-01-05