Бүх оддын тоглолтын санал асуулга эхний байдлаар гарлаа

img

 

Өнөөдөр НБА-ын бүх оддын тоглолтын санал асуулгын явцын дүнг эхний байдлаар сагсан бөмбөг сонирхогчдод танилцуулаад байна. Одоогийн байдлаар гарсан дүнгээс харахад өнгөрсөн жилүүдээс нэг зүйл өөрчлөгдсөн байгаа юм. Өмнө нь Стефэн Көрри, ЛэБрон Жэймс, Кевин Дурант гэх мэт тоглогчид хамгийн олон хүний саналыг авдаг байсан бол энэ удаа Грек аймшиг хочтой Яннис Антэтокумпо бүх тоглогчдыг санал асуулгаар тэргүүлж байна.  Тэрбээр нийт 863416 санал авсан нь ЛэБрон Жэймсээс даруй 7000 саналаар илүү байгаа юм. Тэгвэл санал асуулгаар бусдыгаа тэргүүлж байгаа эхний 15 тоглогч хэд хэдэн саналтай явж байгааг харцгаая.

 

  1. Яннис Антотокумпо 863,416
  2. ЛэБрон Жэймс 856,080
  3. Кайри Өрвинг 802,834
  4. Кевин Дурант 767,402
  5. Стефэн Көрри 735,115
  6. Жэймс Хардэн 602,040
  7. Рассэл Вэстбрүүк 438,469
  8. Жөүл Эмбийд 433,161
  9. Энтони Дэвис 393,000
  10. Кристапсс Порзингис 359,459
  11. Клэй Томпсон 359,442
  12. ДэМаркус Казинс 356,340
  13. Дрэймонд Грийн 325,612
  14. Пол Жорж 291,495
  15. ДэМар Дэрөүзэн 259,368

 

Эндээс харахад өнөөдөр санал асуулга дуусвал Грек залуу дорнод бүсийн багийг ахалж, багийн гишүүдээ сонгохоор харагдаж байна.

 

12 сарын 21-нд санал асуулга нээгдсэнээс хойш одоогоор тоглогчид ийм санал аваад байна. Энэхүү үзэгчдийн санал нь санал асуулгын 50 хувьд нөлөөлөх бол НБА-ын тоглогчдын санал 25 хувийг, хэвлэл мэдээллийн ажилтнуудын санал 25 хувийг эзэлнэ. Уг санал асуулгаар сонгогдсон шилдэг 10 тоглогчийг гараанд гарах эрх хүлээж байгаа бөгөөд нэгдүгээр сарын 18-нд гарааны тоглогчид тодорхой болох юм. Харин үлдсэн бүх оддыг НБА-ын дасгалжуулагч нар сонгоно.

 

Б.Энх-Амгалан

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ