Татвартай холбоотой асуудлаар Засгийн газар ажиллана

img

 

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй холбоотой “Гурван тулгуурт эдийн засгийн өөрчлөлт-900хоног” хөтөлбөрийг хэлэлцсэн байна. Мөн агаарын бохирдлыг бууруулах асуудлыг хэлэлцжээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа:

 

-Гурван тулгуурт эдийн засгийн өөрчлөлтөөр хөдөө аж ахуй, аялал жуучлалыг хөгжүүлж, ажилгүйдлийг бууруулахаар голлож анхаарна. Уул уурхайн салбар анхаарлын төвд байна. Үлдэж байгаа хугацаанд тодорхой төслүүд дээр Засгийн газар саналаа гаргана.

 

Ойрын үед агаарын бохирдолтой холбоотой асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Агаарын бохирдол маш хүнд түвшинд хүрсэн. Бүх түвшинд анхаарснаар үр дүнд хүрсэн. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гээд төрийн бүх институци нэгдсэн ойлголтод хүрлээ. Тодорхой саналаа Засгийн газар боловсруулж орж ирэхээ хэлж байна. Хөрөнгө санхүүгийн хувьд яаж шийдэх талаар хувилбаруудаа ярина. Агаарын бохирдлыг бууруулахын тулд зуухыг, цахилгаан халаагуур, гэрийн дулаалгыг яаж ашиглах талаар Засгийн газар хувилбаруудаа оруулж ирнэ. Мөн агаарын бохирдолтой зэрэгцээд хөрсний бохирдлыг мөн гишүүд ярилаа хэмээгээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-Ерөнхийлөгч Цагаан сар гэхэд агаарын бохирдлыг бууруулж чадахгүй бол УИХ-ыг тараах түвшинд ярина гэсэн.  Агаарын бохирдлыг богино хугацаанд бууруулах ямар арга зам байна вэ?

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа:

 

-Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд оролцохдоо утаа бууруулж чадахгүй бол УИХ-ыг тараах асуудлыг хөндөнө гэсэн үг хэлсэн. Бид сар гаруйн хугацаанд агаарын бохирдлыг бууруулна гэж ард түмэнд худлаа хэлж чадахгүй. Төрийн тэргүүн хүн төрийн эрх барих дээд байгууллагаа тараана гэж ярьж байгаа нь үндэсний эв нэгдлийг хангах заалтад нь яаж нийцэх бол. Энэ асуудалтай холбогдуулаад нийгэмд янз бүрийн асуудал гарч байна. УИХ-ыг тараах тухайд гишүүдэд хувь хүний амбиц байхгүй гэж боддог. Эцсийн дүндээ УИХ тарснаар Монголын төрд ямар ач холбогдол, ямар хор хөнөөл байх вэ? Төрийг тогтворгүй байлгах нь төрийн хямрал юм. Монгол төрийн бодлого гэдэг маш том эрх ашиг. Тиймээс төрийн бодлогын эрх ашгаа эхэнд тавих ёстой.

 

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат:

 

-Агаарын бохирдолтой тэмцэх тусам хөрөнгө мөнгө зарцуулаад байсан зүйлгүй. Сүүлийн гурван жил эдийн засгийн нөхцөл байдал хүнд гээд агаарын бохирдлыг бууруулахад дорвитой мөнгө тавьж чадаагүй. Бид ямар төсвөөр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ удахгүй тодорхой болгоно.

 

-Утааны асуудлыг ярихаар агаар шүүгч зэрэг бизнесээ шахах гээд байна гэсэн хандлага байгаа?

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа:

 

-Авч хэрэгжүүлэх гэж байгаа ажил бүхнийг шахааны бизнес гэж ярьж байна. Гэтэл тэр нь сайн ч төсөл бай, муу ч төсөл бай шахааны бизнес гэсэн ойлголт нийгэмд байна. Хуулийн дагуу, үр ашигтай байна уу гэдэг дээр хяналтаа тавиад явах бололцоо нээлттэй байгаа.

 

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг:

 

-Агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой авч хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоол батлагдсан. Нийгмийн дунд авч хэрэгжүүлэх гэж байгаа арга хэмжээтэй холбоотой нийгмийн дунд хүлээлт бас хардлага байгаа. Өнгөрсөн хугацаанд утаатай тэмцсэн түүхийг харахад УИХ-аас 2007 онд тогтоол гарч байсан юм билээ. Маш олон хууль батлагдсан хэдий ч байсхийгээд өөрчлөгдөж, хүчингүй болдог. Утаатай тэмцэх урт хугацааны бодлого, арга хэмжээ хэрэгтэй. Манайх үр дүнг нь харалгүй өөрчилдөг, хариуцсан албан тушаалтан нь бас өөрчлөгддөг. Утаатай нөхцөлд ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах асуудал байгаа. Энэ хүрээнд агаар шүүгч, амны маскаар хүн амыг хангах асуудал яригдана. Утааг бууруулах, хамгаалахтай холбоотой УИХ-ын тогтоолд тодорхой заалт орсон.

 

-Татварын асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн үү?

 

-Татвартай холбоотой асуудал яригдсан. Хүн амын орлогын албан татвар нэмэгдсэнтэй тул нийгэмд буруу ойлголт  яваад байгаа. Бүх татвар 25 хувь болсон гэж. 1.5 сая төгрөгөөс дээш цалинд шатлалаар нэмэгдэж байгаа.  Ажил мэргэжлийнх нь онцлог байдаг юм байна. Ар гэр нь ажилгүй, өөрөө 20-иод хоног хөдөө ажиллаж байж, 2.1 сая төгрөгийн цалин авдаг гэх зэрэг.  Нэгдүгээр сарын 25-нд ОУВС-гийн төлөөлөгчид ирнэ. Засгийн газар энэ хүмүүстэй уулзаж ярилцана. Хамгийн зөв шийдэж болох судалгааг хийж байна. Тодорхой хугацаанд татвартай холбоотой асуудлаар Засгийн газар ажиллаж байна.

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zagàan shonhor:
Ofshoor bolon toroos torson terbumtnuudiig Huul busaar olson mongiig huraaj orlogo bolgohiin orond ard humuusiin amjirgaani mongonoos tatvar avj ard rumen amdraliig yaduruulj tuildaa hurj baihad tatvar emj baigaa oilgohgui bna.
2018-01-09
zochin:
yarihaas eer chadvargui IKH HURAL ...zasgiin gazar .....bolson boloogui gishuun nertei 76 hun .... ingej ch uls gedeg ner hundiig ard tumentein avch yavdaggui baihaa !!!!!!!!!!!,
2018-01-09
монгол:
энэ ард түмэн тэнэг биш шүү дээ урьд нь зөндөө л одоо яахав гэж өнгөрөөж байсан одоо бол үгүй нэгэн дуугаар босох болно
2018-01-08
Зочин:
Нэгэнт хөдөлчихвөл галт тэрэгийг зогсоохгүй төрд гарсан эргүүнүүдээ та нар буудуулаад зогсохдоо ойлгох гээд байгаа юмуу.
2018-01-08
Зочин:
Ард түмэн тэнэг биш босно шүү. Төрийн эргэлт хийнэ
2018-01-08
Зочин:
Ndsh-iin tetgeweriin xuwi nemj baigaa mortloo, tetgewert garax nas nemne gedeg l............ ard tumnee dendvv doromjilj baina daa.
2018-01-08
Зочин:
Тэтгэвэрийн нас нэмсэнээр нэг хvнээс 20 саяг хулгалж бгаа тооцоо бна шvv!?!?
2018-01-08
Гэрийн ганц ажилчин:
Би хөдөө ажилладаг. цалин 1.600.000 төгрөг. ам бүл 4. гэрээсээ ганцаараа ажилладаг. эхнэр ажил хийж байгаагүй, бага насны хүүхдээ хараад гэртээ байдаг. гэтэл миний цалингаас авч буй татварын зөрүү 95000 төгрөг. энэ мөнгөнөөс 40000 төгрөгийг нь эхнэрт маань цалинтай ээж гээд өгчихнө. үлдсэн 55000 төгрөгийг засаг авчихна. гэтэл би 95000 төгрөгөө авбал ядаж гэрийнхээ цахилгааны болон ус, дулааны мөнгөө өгчихнө шүү дээ.
2018-01-08
ИРГЭН:
Амьдрал ийм муу, амьдрах орчныг нь ийм муу байлгаж байж татвар нэмдэг нь буруу. Хүүхдүүд бүгд хахаж цацаад, шөнө унтахгүй байна гэнэ. Хотын төвд бид амьсгалахад хэцүү байна. Ихэнхи нь толгой нь эргэсэн хүмүүсийг сонгосон байна. Эд илүү зальтай, илүү бодлоггүй, илүү хүн муутай хүмүүс байна.
2018-01-08
Бухимдсан иргэн:
Зөвхөн цөөхөн хүний ХХОАТ-ын асуудал л гээд яриад байх юм. Энэ чинь 1,500,000-аас дээш орлогод нь 15, 20-ийн татвар ногдуулах тухай л шийдвэр.2 саяын цалин авдаг хүн 500 мянгад нь 15 татвар төлнө. Шатлалтай тогтоох нь зөв боловч босго цалингаа бодитой, судалгаатай болгох л асуудал.Гэтэл цаана нь татварын нэмэгдэлтэй холбоотой бензиний үнэ өсч, үүнийг дагаад бүх юмны үнэ өсч байгаа, нийгмийн даатгалын шимтгэлээ нэмж байж бас тэтгэврийн насыг нэмж байгаа, хадгаламжийн хүүнээс татвар авч эхэлж байгаа гээд энэ олон дарамт чинь эргээд бөөгнөрөөд нийт иргэдийн нуруун дээр бууж байна. Эдгээрийг бүхлээр харж шийдэх хэрэгтэй байна. Зөвхөн ХХОАТ-ыг шийдсэн болж бусад асуудлыг хүмүүсийн анхаарлаас холдуулж байгаа юм биш үү.
2018-01-08
irgen:
yarihaas oor chadvargui tor !!!!
2018-01-08
irgen:
aylal juulchlal gej yarihdaa sain ene chin zovhon zun bish ovliin aylal juulchlal gej bas baidag hamgiin chuhal asuudal, iim utaand uheh geed irdeg hyn baih uu???!!!
2018-01-08
irgen:
ed nar er ni irgediin toloo yamar ajil hiivee ergej bustaal baasaa bazahaas oor uu hiivee ogtsoruulval taarna novshnuud
2018-01-08