Утаажилтийн бүсээс 18 хүнийг гаргажээ

img

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багийн нутаг дэвсгэрт Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн хичээлийн байр шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 09-ний өдрийн 22:36 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

 

Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 22:41-03 цаг 53 минут нийт таван цаг  ажиллаж унтраасан.  Онцгой байдлынхан утаажилтын бүсээс 10 том хүн, 8 хүүхэд, нийт 18 хүнийг гаргасан.

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ