Хог хаягдлын 25 байршлыг камераар хянана

img

 

Нийслэлд анхлан хэрэгжүүлж буй “Хог хаягдлын ухаалаг систем” төслийн ажил дуусч, 25 байршлыг бүрэн хянах удирдлагын төв маргааш 14.00 цагаас нээлтээ хийнэ. 


Хог хаягдлын үйлчилгээтэй холбоотой зөрчлүүдийг багасгах цаашид бүрэн арилгах зорилгоор Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Хог хаягдлын ухаалаг систем” төслийг хэрэгжүүлсэн билээ. Нийтийн эзэмшлийн гудамж талбайд хог ихээр үүсдэг 25 байршлыг сонгон эрүүл ахуйн шаардлага хангасан өнгө үзэмж, багтаамж сайтай, битүү хогийн савыг байрлуулж, гэрэлтүүлэг, камер бүхий орчныг бий болгож нэгтгэн хянах удирдлагын төвтэй боллоо. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
АЧААНЫ КОНТЕЙНЭР АВААЧИЖ ТАВЬЧИХААД ӨНГӨ ҮЗЭМЖ, БАГТААМЖ САЙТАЙ ХОГНЫ САВ ГЭЭД БАЙНА АА. МАНАЙ 5-Р ХОРООЛОЛД ТЭР МАГТААД БАЙГАА САВНЫ ЧИНЬ ХОГ НЬ БАГТАХГҮЙ ГАДУУР НЬ ХӨГЛӨРӨӨД БАЙЖ БАЙНА
2018-01-10