Энэ жил “Улсын аварга малчин”-ы болзлыг 128 иргэн хангажээ

Цагаан сараас өмнө Засгийн газраас оны аварга малчин, тариаланч, фермерийг шалгаруулж шагналыг нь гардуулдаг.
Энэ жилийн хувьд аймаг, орон нутгаас ирүүлсэн материалд үндэслэхэд “Улсын аварга малчин” 128, “Улсын хошой аварга малчин” 11, “Улсын аварга саальчин” 13, “Улсын аварга фермер” тав, “Улсын тэргүүний тариаланч хамт олон” 10, “Улсын аварга тариаланч”-ийн болзлыг 27 иргэн хангажээ. Засгийн газраас удахгүй аваргуудын нэрийг олон нийтэд зарлах аж.
М.Дөлгөөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ